Бичлэгийн тоо 3,329

ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД

Уншсан 11769 vote 0 2013.03.26 15:31:27
Интернэтийн ертөнцөд нэвтрэлгүй ганцхан хоноход л мэдээллийн урсгалын гадна үлдэнэ. Эгээ л төөрсөн хүн шиг цаг хугацааны хүрднээс хоцорно. Сүүлийн үед фэйсбүүк, твиттерт нэвтрэх тамирчдын “сүлжээ” өргөжиж байна. Тэдгээрээс хамгийн идэвхтэй гишүүдийг нь эрэмбэлээд үзье.

1.Н.ТӨГСЦОГТ

Лондоны олимпийн үеэр фэйсбүүкийн идэвхтэй гишүүн гэдгээ залуу баатар маань нийтэд зарласан юм. Буурал Европт болсон зуны олимпийн талбарт хийсэн тулаануудынхаа талаар, аваргын төлөөх тоглолтын өмнө ч сэтгэгдлээ бусадтай хуваалцаж байсан билээ. Бурхнаас ялалт хүссэн ширэн бээлийтнийхээ захидлыг хүлээн авсан элэг нэгтнүүд нь хамгийн олон Like-ийг илгээн, урам хайрласныг би лав мэднэ. Нэр хүндтэй тэмцээнүүд, шийдвэрлэх тоглолтынхоо өмнө Төгсөө дандаа фэйсбүүкт ханддаг. Олимп, дэлхийн хамгийн залуу медальтан маань мэдээллийн том “гүүр”-ийг ашиглаж, бусдадаа үлгэр үзүүлж буй нь сайшаалтай.

2.Н.ТҮВШИНБАЯР

Монгол Улсын ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн зарлиг энэ оноос хэрэгжиж, нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн төрийн тэргүүндээ олимп, дэлхийн медальтнууд талархлаа илэрхийлж байгаа. Тэгвэл баярласан сэтгэлээ дамжуулах боловсон аргыг монголчуудын бахархал Н.Түвшинбаяр сонгож, фэйсбүүкээр талархлын цахилгаан илгээснийг та санаж буй биз ээ.

Бас үүнээс ч өмнө түүнийг охинтой болсон мэдээлэл тархаад байх үед монголчууд фэйсбүүкээр like цуглуулж, аваргадаа эерэг цэнэг бэлэглэсэн юм.

АНУ-д хийлгэсэн хагалгаа амжилттай болоход нь ч баярын сэтгэлээ ийн илэрхийлж байлаа. Аварга маань эгзгийг нь тааруулж оновчтой барилддаг шигээ, торгон агшныг мэдэрч, фэйсбүүкээр зочилдог нэгэн.

3.Д.ДАГВАДОРЖ

Нийтийн сонирхлыг хамгийн их татдаг хүн бол Асашёорюү Д.Дагвадорж. Түүний тухай мэдээллийг сонирхсон хандалт 80 хувьд хүрдгийг, энэ нь аль ч улстөрчийг дагуулахааргүй үзүүлэлт болохыг хүлээн зөвшөөрсөн юм, тэр. Гэхдээ мэргэжлийн сүмогийн их аварга твиттерийг голчлон хэрэглэдэг. Фейсбүүкээр найзлах хүсэлтээ илгээсэн олон, олон хэрэглэгч твиттерт хандахаас өөр аргагүйд хүрсэн нь нууц биш. Түүнийг олон жиргээч твиттерт байдаг хэмээх яриа үнэний ортой л байх.

4.Х.БАТТУЛГА

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч facebook. com-ыг идэвхтэй хэрэглэдэг. Хэвлэлийн төлөөлөгч, хэн нэгэн итгэмжит хүнээрээ дамжуулан, санал бодлоо илэрхийлдэг биш, зөвхөн өөрөө бусадтай харилцдаг тухай нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Бөхийн “Женко” клубээр овоглодог гавьяат маань жүдогийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломжийг эрэлхийлж буйгаа фэйсбүүкээр “жиргэсэн” нь бий. Спортоос өөр салбарын асуудлаар ч байр сууриа илэрхийлдэг юм билээ.

5.Д.БАНДИ

Ахмад тамирчид, дасгалжуулагчдын дундаас фэйсбүүкийг хамгийн их хэрэглэдэг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Банди багш. Өдөр бүр “Сайн байцгаана уу” хэмээн шавь нар, мэргэжил нэгтнүүдийнхээ мэнд усыг мэдэхээ мартдаггүй тэрбээр олон сайхан зургаараа “түүхийн сан” байгуулж амжжээ. Бас найз болох саналыг дуртайяа хүлээж авах нь бий. Боксын ховор зургуудаар нүдээ хужирлахыг хүсвэл та түүний фэйсбүүкт нэвтрээрэй.

6.Б.НАРАНБААТАР

Монгол Улсын гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар мөн л идэвхтэй гишүүдийн нэг. Даваа гаригт бүр “За найзууд аа, энэ долоо хоногийн ажилд тань амжилт хүсье” гэсэн мэндчилгээ илгээхээ мартдаггүй. “Амжилтын төлөө хамтдаа, бүтэхгүй зүйл гэж үгүй” хэмээн сэтгэлзүйч шиг хээвнэг зөвлөгөө өгнө. Гэрэл зургийн цомгоо байнга шинэчилдэг Намбаа маргааш ч гэсэн та бүхэнд мэндчилгээ илгээх нь лавтай.

7.М.АНАНД

Догь байгаа биз, сүмоч Ананд фэйсбүүкийн тусгай ажилтантай. Зургийн цомгоо байнга шинэчилж, найзуудтайгаа “жиргэхээс” бусдаар бол 100 хувь идэвхтэйг нь хачирхахад нэгэн нууцаа дэлгэсэн юм. Юу гэвэл, түүний фэн, нэгэн герман бүсгүй сүмочийн маань өмнөөс энэ ажлыг хийдэг гэсэн.

8.УРТ БУУЧИД

Буудлагын ОУХМ О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар мэргэн буудагчдаасаа фэйсбүүкт хамгийн идэвхтэй ажилладаг. Амжилтынхаа тухай, удахгүй болох тэмцээн уралдааны талаар, энэ спорттой холбоотой мэдээллийг лавлаад үлдээхэд үргэлж хариулна.

9.Д.БОЛДБААТАР, Н.ЛХАМАА

“Дакар-2013” уралдаанаас хойш авто спортын тамирчдын фэйсбүүк, твиттертэй холбоотой харьцаа эрс сэргэсэн гэж болох. “Биднийг уралдаж байх үед монголчууд их урам хайрлаж, Like харамгүй илгээснийг хараад туйлын их баярласан. Найз болох хүсэлт ч их ирсэн шүү” хэмээн ОУХМ Н.Лхамаа өгүүлсэн юм. Болдоо ч гэсэн фэйсбүүкт өөрийн бүртгэлтэй.

10.Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Монгол Улсын харцага Т.ӨсөхИрээд үй энэ жишгийг тойрсонгүй. Үндэсний бөхийнхнөөс фэйсбүүкт хамгийн идэвхтэй ордог тэрбээр барилдаануудынхаа талаар ч тантай ярилцахаас буцахгүй. Үнэтэй зөвлөгөө өгөхөөс ч татгалзахгүй уриалгахан нэгэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Мэдээж фэйсбүүкийг хэрэглэдэг өөр олон тамирчин бий. Тэр бүхнийг цувуулбал урт жагсаалт гарна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал Цагаанаа медалиар бөөлжлөө, тулааны спортын төрлөөр дэлхийн аваргын болзол хангасан кикбоксч Д.Бямбадорж гэмтэл авсан харуусалтай мэдээллээ найзуудтайгаа хуваалцлаа. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа фэйсбүүкт олон найзтай. Шинэ зураг нэмэх, нөхдөдөө холбоотой зургийг өгөхдөө ч бүтээлч ханддаг. Энэ мэт олон жишээг тоочиж болох.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7152292/406/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11841
3148 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
3147 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
3146 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
3145 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
3144 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
3143 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
» ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
3141 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
3140 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
3139 БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2] 2013-05-24 11714
3138 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
3137 СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1] 2013-05-07 11683
3136 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
3135 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
3134 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
3133 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
3132 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
3131 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
3130 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11522
배너신청
자생병원

배너신청