Бичлэгийн тоо 3,329
2009
онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид элсэн орсон
улс орнуудын XV бага хурал хуралдаж, дэл хийн агаарын температурын
өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөг жиж эхэлсэн 1950-иад оны өмнөх үеийн
хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зо рилт тавьж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг
бууруулах шинэ гарц хайхыг улс орнуудад уриалсан.
Энэ дагуу Монгол Улс, Япон ул сын Засгийн газартай хамтран ажиллахаар болсон бөгөөд өчигдөр “Нүүрст өрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах баримт бичигт БОНХийн сайд С.Оюун, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бө гөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар гарын үсэг зурлаа. Түншлэлийн хүрээнд Японы тал манай улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүлэмжийн хийн хэмжээг баталгаажуулж, байгальд ээлтэй, техник технологи нэвтрүүлэх, дэлхийн дулаарлыг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулсан төсөлд кредит буюу урамшуулал олгоно.
Япон Улстай хамтран ажилласнаар эрчим хүч, зам тээвэр, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт өндөр технологи нэвтрүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасган, эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой гэж талууд үзэж байна.