Бичлэгийн тоо 3,329
“Монгол
хувцасны нууц товчоо”, “Үлэмжийн чанар” зэрэг театрчилсан тоглолтоор
үндэсний хувцасны онцлог, түүхэн уламжлалыг танилцуулдаг “Монгол
костюмс” төвийнхөн өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд Парис хот дахь
ЮНЕСКО-гийн төв байранд шоугаа толилуулж байсан.
Уламжлал, шинэчлэлийг хослуулсан өвөрмөц дэглэлттэй тоглолт тухайн үед олны талархлыг хүлээж, хэд хэдэн улсад тоглох урилга хүлээн авсан аж. Тэд ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Польш улсын Варшав хотноо театрчилсан шоугаа тоглохоор болжээ.
Шоу тоглолтод “Монгол костюмс” төвийн загвар өмсөгчид болон топ моделиуд оролцох аж.