Бичлэгийн тоо 3,329

Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа

Хэрхэн, яаж турах тухай бид сайн мэддэг. Тэгсэн хэрнээ хүссэн хэмжээгээрээ турж чаддаггүй. Яагаад тэр вэ? Турах тухай хэтэрхий их бодсоноос бас алдаа гаргадаг учраас. Тиймээс турахыг хүссэн бүсгүйчүүд доорх зургаан алдааг түгээмэл гаргадаг байна.

1. Би хоолны дэглэмээ зөрччихлөө. Одоо бүх зүйл өнгөрсөн.

Хүн амьдралдаа цаг үргэлж өөрийгөө робот шиг хянаж чаддаггүй. Ингэж чаддаг хүмүүс нь төмөр хатагтай, супер хүүхнүүд л байдаг байх. Харин та, бид бол жирийн хүмүүс. Аливааг хэтэрхий эмзэг хүлээж авдаг хүн хоолны дэглэмээ бага зэрэг зөрчихөөрөө сүйд болдог. Та хоолны дэглэмээ ягштал баримталж, мөрдөхийг хичээж байсан ч зарим үед илүү хооллож, архи дарс ч хүртэж болзошгүй. Ийм жижиг зүйлээс болж цөхрөлд бүү авт.

Зөвлөмж:

  •  Өөрийгөө уучилж, хуучин дэглэмдээ эргэн ор. Хааяа дэглэм зөрчигддөг боловч таны өмнөх хөдөлмөрийг арилгаж чадахгүй. Хоолны дэглэм зөрчсөндөө өөрийгөө шийтгэж, хар өглөө босч хэдэн километр гүйх, эсвэл хоолгүй явж ходоодоо өлсгөх хэрэггүй.
  •  Та өдрийг дөрвөн хэсэгт хуваагаад үз. Өглөө, үдээс өмнө, үдээс хойш, үдэш гэж. Өглөө би бараг юм идээгүй. Үдээс хойш арай л илүү шоколад идчихсэн гэх мэтээр. Хэрвээ та дэглэмээ зөрчсөн бол алдаагаа дахин давтахгүй байхыг хичээ.

2. Надад аятайхан хоол хүнс бэлтгэх зав байдаггүй.

Ажил дээрээ юмуу, зоогийн газар хооллодог. Энэ бол ихэнх бүсгүйчүүдийн амнаас гардаг өөрийгөө зөвтгөсөн хамгийн түгээмэл алдаа. Хэрэв та үнэхээр турахыг хичээж, гуалиг биетэй болохыг хүсч байвал хүнсний зах руу явж, хоол хийх цаг гаргахаас өөр аргагүй.

Зөвлөмж:

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа ухаалаг хандаж сур. Хугацаа нь хэтэрсэн, хэтэрхий их илчлэгтэй бүтээгдэхүүн авахгүй байх нь тийм ч хэцүү биш.
  • Гэрээсээ өөр газар хооллож байхдаа өөрийгөө хянаж бай. Хэтэрхий их өөхтэй хоолноос татгалзаж сур. Архи дарснаас зайлсхий. Согтууруулах төрлийн ундаанд таргалуулах илчлэг нэлээд их байдгийг эрдэмтэд тогтоогоод байна.

3. Би хэдэн сар шахам эрүүл хоол идэж байна

Тэгсэн атал турахгүй юм. Та турна гэж шийдээд хоолоо сойж, спортоор хичээллэн, усанд сэлж эхэлснээс хойш эхэн үедээ нэлээд хурдан турсан байх. Гэхдээ энэ баярт мөч удааширч, зогсч ч магадгүй. Учир нь хүний бие турахдаа зөвхөн өөхнөөс төдийгүй уснаасаа ангижирч байдаг. Өөхнөөс ангижирна гэдэг урт удаан хугацаа юм.

Зөвлөмж:

  • Юу идэж, ууж байгаагаа байнга хянаж бай. Ганц ширхэг зөөлөн чихэрнээс аваад ганц зүсэм зөөлөн цагаан талхаа ч тэмдэглэж байх нь чухал. Тэгвэл та долоо хоногт юу идсэнээ тэмдэглэчихвэл дараа нь юуг хэтрүүлсэнээ амархан мэдэж болно.
  • Спортоор хичээллэх нь жингээ хасах хамгийн чухал аргын нэг. Би турахаа больчихсон гэж бодохын оронд нэмж таргалахгүй байгаадаа баярлаж сур. Ер нь жингээ хэвийн хэмжээнд барьж чадна гэдэг томоохон амжилт юм шүү. Хүн 30 наснаас хойш дунджаар 0.5-1 кг-аар биеийнх нь жин жил бүр нэмэгдэж байдаг. Үүний эсрэг спортын дасгал л тус болно. Тэгээд ч биелж болохоор тодорхой зорилго өөртөө тавьж сур. Хэтэрхий богино хугацаанд яаран турах нь эрүүл мэндэд сайнгүй гэж мэргэжилтнүүд үздэг.

4. Манай гэр бүл, найз нөхөд намайг огтхон ч дэмжихгүй юм

Таныг гуалиг сайхан болоход аав, ээж, нөхөр, найз нар чинь заавал туслаад байх албагүй шүү дээ. Гэхдээ гэр бүлийнхэн тань тураах биш таргалуулах гэж байгаа юм шиг л сөрөг үйлдэл хийлгүүлэх гээд байж магадгүй. Ээж тань халуун хайлмагаар дайлж, эмээ чинь хэдэн аяга сүүтэй цайгаар шахаж ч мэднэ. Гэхдээ тэдний буруу биш. Тэд таныг эрүүл, чийрэг байхыг л хүсч буй.

Зөвлөмж:

  • Таны хувьд гуалиг сайхан болох нь л амин чухал асуудал гэдгийг тэд ойлгоогүй байгаа. Найз залуу чинь танд байнга л шоколад бэлэглээд байна уу? Танд ямар бэлэг таалагдахыг мэдэхгүйдээ л сонголт хийж чадахгүй байгаа. Тиймээс шоколад бус цэцэг, ном авах хүсэлтэйгээ хэл.
  • Үнэхээр турахыг хүсч байвал ойр дотныхноосоо тусламж авч сур. Найзтайгаа хамт фитнесст явж, нөхрөөрөө усан санд хүргүүлсэн ч болно шүү дээ.

5. Би шоколад, самар, бялуу идэхгүй бол амьдарч чадахгүй

Ихэнх хүн ямар нэгэн зүйлд хорхойсч явдаг. Тэгээд ч арван эмэгтэй тутмын найм нь шоколад юмуу бусад төрлийн амттанд дуртай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Зөвлөмж:

  • Өөрийнхөө дуртай амттанг идэж бололгүй яахав. Гэхдээ хориглох бус бага багаар хязгаарлах хэрэгтэй. Ямар нөхцөл байдалд та дуртай зүйлдээ илүү их татагдаж байгаагаа хянахыг хичээ. Судалгаанаас үзэхэд ихэнх бүсгүй сэтгэл санааны хувьд тогтворгүй, баяртай эсвэл гонсгор байхдаа дуртай зүйлдээ илүү их татагддаг ажээ.
  • Хооллох цагаа битгий хойшлуулж бай. Хүн их өлсөхөөр хоол хүнсэнд улам их шунадаг. Та ойр ойрхон бага багаар хооллож байвал таны цусан дахь сахарын түвшин тогтвортой байж, нүдэндээ өртсөн бүхнийг идээд байх хүсэл төрүүлэхгүй. Өглөөний цайг хэзээ ч алгасч болохгүй. Гоймон, төмс, хар талх, тараг нь цусанд сахарын түвшинг бага багаар нэмэгдүүлж, нэлээд удаан өлсөхгүй байлгаж чаддаг.

6. За, би ч турахгүй дээ. Манай удмынхан бүгдээрээ тарган болохоор

Мэргэжилтнүүд судалгаа хийж ижил насны хоёр хүүхдийг өөр өөр орчинд, өөр өөр хоол хүнсээр хооллож байсан боловч мариалаг эхээс төрсөн хүүхэд голдуу махлаг, тарган байдгийг ажигласан бөгөөд таргалахад хүний генийн удамшил нөлөөтэй байдгийг тогтоосон аж. Гэхдээ бүх зүйлийг ген рүүгээ чихээд байх шаардлагагүй.

Та өөрийнхөө биеийн жинг хянаж байж чадах бөгөөд энэ нь таны элэнц хуланцаас нэг ч их хамаараад байхгүй. Магадгүй танай гэрийнхэн бүгд тарган, махлаг байж болох. Монголчууд ихэнхдээ тослог хоол идэж, хөдөлгөөн багатай амьдардаг. Тийм учраас та гэрийнхнээсээ түрүүлээд анхны гуалиг хүн болох гээд үзэхэд юун болохгүй байх билээ.

Зөвлөмж:

  • Өөртөө итгэл найдвар төрүүл. Та махлаг, тарган боловч өөрөө хичээл зүтгэл гаргаж чадвал илүүдэл жингээ хасч чадна. Магадгүй танаас ойр дотныхон чинь үлгэр дуурайл авч болох.
  • Бодолтой хандаж бай. Хэрэв үнэхээр аав, ээж, ах, эгч тань махлаг бол та хүссэн хэмжээгээрээ турахад хэцүү л дээ. Ийм тохиолдолд асуудалд бодитойгоор хандаж хий дэмий хөлсөө урсгаж биеэ зовоох хэрэг байна уу. Биеийнхээ жинг хэвээр байлгана гэдэг нь удаан хугацааны үйл явц учраас танд мэдэгдэхүйц үр дүн гарах хүртэл багагүй хугацаа шаардагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8943319/a2d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청