Бичлэгийн тоо 3,329

"Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 

Цагийг эзэлсэн их аварга болох Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Улсын заан "том" хэмээгч  Ц.Санжаа ийн хуучилсныг үндэсний бөхийн албан ёсны цахим хуудас өнөөдөр нийтэлжээ. Тэрбээр "Ёс жудагтай бөх"-ийн шагналыг хүртэж байсан, үндэсний бөхийн хүчтэй заануудын нэг юм. 


Монгол Улсын заан "Том" хэмээгч Санжаа: "Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.

-"За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу?" гэснээ 

-"Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих" гэдэг юм байна.

-"Арай ч муухай юм биш үү..." гэсэнд

- "Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг" гээд яваад өгөв.

Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад

-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.

-"Би ямар санаатай тэгсэн юм уу" гэж гөжтөл өөдөөс... 

-"Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм" гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8943308/f48/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청