Бичлэгийн тоо 3,329

Хууль бусаар хил давуулсан палеонтологийн олдворуудтай холбоотой дуулиан өнгөрсөн жилийн тавдугаар сард мандаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлтэйгээр АНУ-д хэрэг үүсгэж байсан. Гэм буруутнуудыг гаднынхан тогтоож, шийтгээд манай улсад Тарбозавр Батаар, Завролоф, Овирапторын тус бүр хоёр араг ясыг хүлээлгэн өгөхөөр болсон.

Манай Засгийн газрын төлөөлөгчид тавдугаар сарын 6-нд Нью-Йорк хотноо очиж олдворуудаа хүлээн авах гэнэ. Гэтэл бидэнд үнэт олдворуудаа авчирсны дараа байрлуулах музей алга. Засгийн газар Лениний музейг Үлэг гүрвэлийнх болгох тогтоол гаргасан ч түүнээс хойш ССАЖЯ, Төрийн өмчийн хороо, МАН, Нийслэлийн шүүх гэсэн маршрутаар цаас шидэлцэхээс өөр үр дүн гарсангүй.

БНМАУ-ын Соёлын яамны (хуучнаар) захиалгаар барьж, Шинжлэх ухааны академиас салбарласан В.И.Лениний музейг байрлуулан ашиглаж байсан эл барилгад Үлэг гүрвэлийн музейг байгуулах Засгийн газрын тогтоол нэгдүгээр сарын 12-нд гарсан. Гэтэл МАН-ынхан он удаан жил бусдад түрээслүүлэн ашиглаж байсан барилгаа Тарбозавр Батаараас харамласаар л байна. Өгөхийг хүсэхгүй байгаагаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний “Маргаан үүсгэхээс татгалзсан” шийдвэрээс эшлэн, шүүхийн шийдвэрээр өмчлөлийг нь тодорхой заачихаад байхад Засгийн газар буруу тогтоол гаргасан хэмээн эгдүүцэж сууна. Маргаан үүсгэхээс татгалзсан шийдвэрийг энэ барилгыг МАН-ын өмч гэж Үндсэн хуулийн цэц үзсэн хэмээн мушгих ямар хэрэг байгаа юм бол. Өмнө нь Сайд нарын зөвлөл, өдгөө Засгийн газар Төрийн өмчийн барилгыг хэнд, хэрхэн ашиглуулж, өмчл үүлэхээ шийддэг зарчимтай.

Сайд нарын зөвлөл Намын түүхийн институтийг В.И.Лениний музейн ашиглагч байх шийдвэр гаргаснаас хойш өөр хэнд ч энэ музейн барилгыг өмчлүүлэхээр шийдээгүй байх юм. Харин улсын өмчийг намынх болгон завшсан нь тэд л байх. Тиймдээ ч МАНынхан ССАЖЯ, Төрийн өмчийн хорооны хамтарсан ажлын хэсгийнхэнд барилгыг ч, В.И.Лениний музейн үзмэр үүдийг ч хүлээлгэн өгөхийг хүсэхгүй, хойшлуулсаар, бөөрөнхийлсөөр явна. Төрийн өмчийн хороо байгуулагдсан цагаасаа л энэ барилгын өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байсан ч 1997 онд Дээд шүүхээс Намын түүхийн институт “байнгын” ашиглагч байсан учраас Төрийн өмчийн хороо эргүүлэн улсын өмчид авах гэсэн нь буруу гэснээр энэ асуудал хаагдсан байдаг.

В.И.Лениний музейн байр 1992 оноос хойш “Чандмань” нэртэй, соёл, үйлчилгээний төв, конторын зориулалттай барилга болж зүс хувиргажээ. Түрээслэгчээс түрээслэгчийн гар дамжин, өнгө зүсээ алдаж, эргэн тойрныхоо хаяг, зарлалын самбарт дарагдаж,музей байсан тухай нь дурсан ярихаас өөр зүйл үлдээгүй энэ барилгыг Үлэг гүрвэлийн музей болгохоор болсон нь цагаа олсон шийдвэр. Музейг музей болгож ашиглана гэж байхад татгалзаж, гуйлгаж, зугтааж явахын оронд “МАН ард түмэндээ зориулаад өөрийнх өө өмчлөлд байдаг барилгаа Үлэг гүрвэлийн музейд хүлээлгэн өгөхөөр боллоо” гээд зарлачихвал бөөн пиар болно биз дээ. Гэтэл “ах нар” юм үзээгүй царай гаргаж, бусдын өмчид халдсан хууль бус тогтоол гаргасан хэмээн Засгийн газрыг буруутгаад, төсвийн хөрөнгөөр барьсан барилгыг буцааж улсын мэдэлд авч байгаа юм бол бүгдийг нь ав гэх маягийн тайлбар өгөөд яваа сурагтай.

Цаас шидэлцсээр хоёр сар өнгөрлөө

2013 оны хоёрдугаар сарын 6. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МАН-ын дарга Ө.Энхтүвшинд В.И.Лениний музейг хүлээж авах ажлыг зохих журмын дагуу эхлүүлэх, 1967-1980 онд улсын төсвөөс шууд санх үүж үүлж, тухайн үеийн Соёлын яамны захиалгаар баригдсан тус барилгыг чөл өөлж, төсвийн хөрөнгөөр бүрд үүлсэн В.И.Лениний музейн үзүүллэг, сан хөмрөгт хадгалагдаж байсан үзмэр, эд өлгийн зүйлсийг 2013 оны хоёрдугаар сард багтаан тоо ёсоор хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангах талаар албан бичиг явуулжээ.

2013 оны 03 дугаар сарын 05. Ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл В.И.Лениний музейд хадгалагдаж байсан үзмэрүүдийг хүлээн авах ажлыг 2013 оны гуравдугаар сарын 7-ны 11.00 цагт эхлүүлэх талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшинд албан бичиг явуулсан ч тухайн өдөр МАН-аас ажил хүлээлцэх хүн ирээгүй.

2013 оны 03 дугаар сарын 12. Ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл 2013 оны гуравдугаар сарын 13- ны өдрөөс музейн үзмэр, үзүүллэг, сан хөмрөгийг хүлээлгэн өгч, бүртгэл хийх, Ажлын хэсгийн гишүүдэд тусгайлан өрөө гарган өгч, ажиллах нөхцөл боломжоор хангах, дээрх хугацаанд ажлыг эхлүүлээгүй тохиолдолд соёлын өвийг устгаж үрэгд үүлсэн байна гэж үзэхээс өөр аргагүй гэж үзэж байгаа талаар албан бичиг явуулсан.

2013 оны гуравдугаар сарын 13. Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Шүүхийн магадлалыг дахин хянуулах тухай хүсэлтийг гаргаад байгаа бөгөөд шүүх хурал дөрөвдүгээр сарын 1-нд болохоор товлогджээ. Нийслэлийн шүүхээс В.И.Лениний музейн ашиглагч тал болох МАН-д шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлж, хүсэлтийг гардан авах тухай албан бичиг явуулсан байна. Одоогийн байдлаар албан бичигт хариу өгөөгүй байгаа аж.

Нам, дараа нь төр гэсэн хуучны ойлголтоо халъя

Төрийнхөө дээр 70 жил сандайлсан намынхан энэ байр сууриа хэвээр хадгалахыг хүссээр байна уу. Монгол Улсын Засгийн газар В.И.Лениний музейг татан буулгах шийдвэр гаргаж байгаагүй. Тиймдээ ч музейн 5000 орчим үзмэрийг өөр музейд шилжүүлээг үй л яваа. Улсын төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулан цуглуулж, бүтээсэн уран зураг, зээгт наамал, гантиг чулуун хөшөө, гэрэл зураг, ном хэвлэл энд хадгалагдаж байсан. Д.Сүхбаатарт Марзан Шаравын зурж өгсөн В.И.Лениний зурагтай зээгт наамал, ардын зураач Н.Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг, Ленинградад захиалан хийлгэсэн 60 тн жинтэй “Их замын үе шатууд” хүрэл цутгамал гээд түүх гэрчлэх үзмэр олон байсныг монгол кинонуудаас үзэж болно. Харин “Чандмань”, “Окта” мэтийн худалдааны төв байрлуулж, өрөө, тасалгаагаа түрээсл үүлээд явж байхад 5000 гэж багцаалаад байгаа үзмэрийг энэ байшинд хадгалж байсан гэхэд эргэлзмээр. Бараг нэг нь ч үлдээгүй болов уу гэж хардмаар санагдлаа.

1967 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор ШУА-ийн дэргэд В.И.Лениний музейг байгуулжээ. Энэ музейн барилгыг барьж байх явцад улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө зарцуулан үзмэр худалдан авч байж. 1988 онд Лениний музейн барилгыг ашиглаж байсан Намын түүхийн институт уг барилгаас гарч одоогийн Дээд шүүхийн барилгад нүүж очсоны дараа ч В.И.Лениний музейн үйл ажиллагаа үргэлжилж, улсын төсвөөс санхүүжсэн хэвээр байжээ. Уг музейг ашиглалтад оруулахад хүлээн авсан ашиглагч байгууллага болох Намын түүхийн институт болон Намын архив, В.И.Лениний музей, Намын дээд сургууль, Намын төв хороо зэрэг байгууллага 1990 он хүртэл улсын төсвөөс байнга санхүүжиж байсан бөгөөд В.И.Лениний музейд ажиллаж байсан бүх хүмүүст төрийн байгууллагад ажилласнаар тооцож тэтгэвэр тогтоожээ.

В.И.Лениний музейн барилгын захиалагч:

БНМАУ-ын Соёлын яам

Санхүүжүүлэгч байгууллага:

Монгол банк

Санхүүжилтийн эх үүсвэр:

Улсын төсөв, 1974-1980

Захиалагчийн төлөөлөгч: Соёлын яамны Барилга захиалагчийн газар

Барилга барьсан хугацаа: 1974.01.15-1980.07.09

Ашиглагч байгууллага: Намын түүхийн институт (1980.07.09)

Цагаан дээр хараар бичиж үлдээсэн баримтууд В.И.Лениний музейн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр буюу ард түмний татварын мөнгөөр барьсныг гэрчилнэ. Одоо ард түмний хөрөнгөөр барьсан барилгадаа Үлэг гүрвэлийн музей байгуулж иргэддээ түүх, соёлыг нь танилцуулъя гэж байна. Эрүүл ухаанаар бодвол зөв шийдвэр. Харин бүхнийг улстөржүүлж харлуулах гэсэн өөнтөгч нэгэнд буруу шийдвэр болох биз. Музейн зориулалтаар баригдсан цорын ганц барилгадаа “баатар” Батаараа байрлуулчихаад дуулиантай түүхийг нь дурсан, манайхан ч хараг, гаднынхан ч үзэг.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргана. Тэгэхдээ цаг төрийн үймээнийг ашиглан хэн нэгэн нь Төрийн өмчийг зувчуулдгийн эсрэг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Албадуулж, хүчлүүлэн байж барилга байшинг нь өгч, 92 жилийн түүхтэй алдартаа сэв суулгахын оронд “Үлэг гүрвэлийн музей”-д бэлэглэж, нэрэндээ чимэг нэм л дээ, Монгол Ардын Намынхаан. Төрийн жолоог атган Монголын ард түмний сайн сайхны төлөө ажиллах тангараг өргөж байснаа эргэн нэг санаад алгаа тэнийлгэж, ард түмнээ баярлуулна уу.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7158252/7cd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11841
3148 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
3147 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
3146 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
» "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
3144 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
3143 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
3142 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
3141 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
3140 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
3139 БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2] 2013-05-24 11714
3138 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
3137 СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1] 2013-05-07 11683
3136 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
3135 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
3134 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
3133 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
3132 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
3131 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
3130 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11522
배너신청
자생병원

배너신청