Бичлэгийн тоо 3,329
 Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жинийг 3 дугаар сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд БНСУ-д Монгол судлалыг үүсгэн хөгжүүлэх, Монголыг сурталчлан таниулах үйл хэрэгт тус нийгэмлэгийн зүгээс болон монголч эрдэмтэд сэтгэл зүтгэл гаргаж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.   

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, эрдэмтэн судлаачдад дэмжлэг үзүүлэх талаар зарлиг гаргаж, энэ дагуу Засгийн газраас Монгол судлалыг дэмжих хөтөлбөр баталсныг Элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэж, ЭСЯ-ны зүгээс монголч эрдэмтэд, Монгол судлалын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа нягтруулж идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Үүний эхний алхам болгож энэ 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус нийгэмлэгээс Сөүл хотноо зохион байгуулах Монголч эрдэмтдийн 33 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ЭСЯ-наас санхүүгийн туслалцаа үзүүлэхээр болсныг ноён Ким Хон Жинд мэдэгдэв.   

Нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин Монгол Улсын төр, засгийн зүгээс монголч эрдэмтдэд анхаарч, ЭСЯ санаачилан Монгол судлалын нийгэмлэгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг тэргүүлэн эхлүүлж байгаад талархал илэрхийлээд Монгол судлалын асуудлаар Элчин сайдтай тогтмол санал солилцож хамтран ажиллахаа илэрхийлэв.  БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын 220 гаруй монголч эрдэмтэн судлаачийг эгнээндээ нэгтгэдэг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэг нь 1991 оноос монгол судлалын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд “Монгол судлал” эрдэм шинжилгээний товхимлыг жилд хоёр удаа хэвлүүлэн гаргаж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.  
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7121383/8a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청