Бичлэгийн тоо 3,329
 Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жинийг 3 дугаар сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд БНСУ-д Монгол судлалыг үүсгэн хөгжүүлэх, Монголыг сурталчлан таниулах үйл хэрэгт тус нийгэмлэгийн зүгээс болон монголч эрдэмтэд сэтгэл зүтгэл гаргаж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.   

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, эрдэмтэн судлаачдад дэмжлэг үзүүлэх талаар зарлиг гаргаж, энэ дагуу Засгийн газраас Монгол судлалыг дэмжих хөтөлбөр баталсныг Элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэж, ЭСЯ-ны зүгээс монголч эрдэмтэд, Монгол судлалын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа нягтруулж идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Үүний эхний алхам болгож энэ 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус нийгэмлэгээс Сөүл хотноо зохион байгуулах Монголч эрдэмтдийн 33 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ЭСЯ-наас санхүүгийн туслалцаа үзүүлэхээр болсныг ноён Ким Хон Жинд мэдэгдэв.   

Нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин Монгол Улсын төр, засгийн зүгээс монголч эрдэмтдэд анхаарч, ЭСЯ санаачилан Монгол судлалын нийгэмлэгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг тэргүүлэн эхлүүлж байгаад талархал илэрхийлээд Монгол судлалын асуудлаар Элчин сайдтай тогтмол санал солилцож хамтран ажиллахаа илэрхийлэв.  БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын 220 гаруй монголч эрдэмтэн судлаачийг эгнээндээ нэгтгэдэг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэг нь 1991 оноос монгол судлалын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд “Монгол судлал” эрдэм шинжилгээний товхимлыг жилд хоёр удаа хэвлүүлэн гаргаж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.  
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7121383/acb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо

  • 2010-07-24
  • Уншсан 23445

Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file

  • 2010-07-24
  • Уншсан 22543

Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна

  • 2010-07-24
  • Уншсан 22523

Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file

  • 2010-07-24
  • Уншсан 22123

Буриад зоны наадам өндөрлөлөө

  • 2010-07-26
  • Уншсан 21646

Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file

  • 2010-07-25
  • Уншсан 21429

Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ...

  • 2010-07-25
  • Уншсан 21318

Цагаатгалын комисс ажлаа дүгнэв

  • 2010-07-27
  • Уншсан 20405

Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв

  • 2010-07-26
  • Уншсан 20222

Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм

  • 2010-07-26
  • Уншсан 20041

Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна

  • 2010-07-26
  • Уншсан 19479

Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file

  • 2010-07-25
  • Уншсан 19457

Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4]

  • 2012-09-04
  • Уншсан 18761

ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ

  • 2010-07-27
  • Уншсан 18410

Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ

  • 2010-07-27
  • Уншсан 18372

Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина

  • 2010-07-28
  • Уншсан 18230

МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

  • 2013-03-15
  • Уншсан 17822

НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА

  • 2013-06-26
  • Уншсан 17284

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-15
  • Уншсан 17265

Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан

  • 2010-07-28
  • Уншсан 16256
배너신청
자생병원

배너신청