Бичлэгийн тоо 3,329
Роналдо олимпийн наадамд оролцохгүй
Криштиано Роналдог Португалын олимпийн шигшээ багт багтан тоглох боломжтой тухай мэдээлэл хэсэг түгсэн. Тэгвэл хөлбөмбөгч Риогийн олимпийн наадмын талбайд гарахгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр тэрбээр Францад зургаадугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл явагдах Евро-2016-д л тоглох юм байна.
Олимпийн наадамд Португалын шигшээ баг Гондурас, Алжир, Аргентинтай нэг хэсэгт орсон. Риогийн олимпийн наадам наймдугаар сарын 4-20-нд болно.
Р.Гэгээ