Бичлэгийн тоо 3,329

ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ

ОХУ-ын хоёр нисэх онгоц Балтын тэнгист явсан АНУ-ын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцтой ойр зайд нисэж өнгөрсөн талаар АНУ-ын холбогдох албаныхан мэдээллээ. Эдгээр нисэх онгоц Оросын "СУ-24" загварын байлдааны нисэх онгоц байсан бөгөөд Балтын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий нутаг дэвсгэрт нисэж явжээ.

СУ-24 онгоцууд зэвсэглэсэн байдал ажиглагдаагүй тул АНУ-ын сөнөөгч хөлөг онгоцны баг бүрэлдэхүүн хариу довтолгоо хийгээгүй байна. Гэхдээ Оросын байлдааны нисэх онгоцууд "Дональд Кук" хөлөг онгоцонд 10 гаруй удаа ойр зайд дөхөж очсон нь аюултай, өдөөн хатгасан гэж хэлж болохоор үйлдэл төдийгүй осол ч гаргаж болох байсан гэж хөлгийн ахмад мэдэгдсэн байна.

Хөлгийн бие бүрэлдэхүүний ярьснаар ОХУ-ын СУ-24 нисэх онгоцууд нэг удаа сөнөөгч хөлөг онгоцноос 10 метр хүрэхгүй тун ойр зайд дөхөж очсон байна. Энэ үйлдэл нь хоёр орны Засгийн газар 1970-аад онд байгуулсан далай тэнгист аюултай, өдөөн хатгасан үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх тухай гэрээг зөрчсөн байж болзошгүй гэж "Би-Би-Си" мэдээлж байна. Европ дахь АНУ-ын армийн командлалын гаргасан мэдэгдлээс үзэхэд тухайн үед "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоц холбоотны цэргийн нисдэг тэрэгтэй Балтын тэнгист сургуулилт хийж явсан байна. Оросын байлдааны нисэх онгоцууд тухайн бүсийг орхитол сургуулилтыг түр завсарлажээ.

Дээрх явдал болсны дараа өдөр мөн Оросын өөр нэгэн нисдэг тэрэг Америкийн хөлөг онгоцны хажуугаар 7 удаа тойрч, энэ үеэрээ зураг авч байсан гэж хөлгийн баг бүрэлдэхүүн мэдээллээ. Тус нисдэг тэргэнд англи, орос хэлээр аюулгүй байдлын анхааруулга илгээхэд хариу өгөөгүй байна. Европ дахь АНУ-ын армийн командлал ОХУ-ын нисэх онгоцууд ийнхүү мэргэжлийн бус, аюултай үйлдэл хийсэнд санаа зовниж байна гээд, энэ мэт явдал хоёр орны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг дэвэргэх, алдаатай тооцооллоос үүдэн осол гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохироход ч хүргэж болзошгүйг анхааруулжээ.

  00:00           
00:00
 
00:00
         
 
 



Холбоотой мэдээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9052272/126/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

INSIDE THE NBA нэвтрүүлгийн багийнхан Кобиг урилаа

  • 2016-04-19
  • Уншсан 3923

Алдартай брэндүүдийн хэрэглэгчдээ татах арга

  • 2016-04-19
  • Уншсан 3830

Ким Чен Уныг магтав

  • 2016-04-18
  • Уншсан 3729

Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүнэ

  • 2016-04-18
  • Уншсан 3881

Хүн төрөлхтөн мөнх амьдралд хүрч буй 10 жишээ

  • 2016-04-18
  • Уншсан 3795

Роналдо олимпийн наадамд оролцохгүй

  • 2016-04-15
  • Уншсан 4337

Дагестанчууд гоо бүсгүйгээ заналхийлжээ

  • 2016-04-15
  • Уншсан 4526

Монголын №1 брэнд “Эксклюзив"-ийн шинэхэн загваруудыг танилцуулж байна

  • 2016-04-15
  • Уншсан 4193

Францын “эрлийз” гэдгээ мэдсэн Ц.Сарнай төрсөн аавыгаа олно

  • 2016-04-14
  • Уншсан 4073

Жастин Бибер багалзуурдуулав

  • 2016-04-14
  • Уншсан 4281

ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ

  • 2016-04-14
  • Уншсан 3958

Энэ хавар, зуны нарны шилний трэнд загвар

  • 2016-04-13
  • Уншсан 4002

МоАХ Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг огцрохыг шаарджээ

  • 2016-04-13
  • Уншсан 3702

Иргэд хэмжилтийн компанид мөнгө төлж хохирсоор байх уу

  • 2016-04-13
  • Уншсан 3473

Коби, Ж.Харден нарын хэн нь Хьюстонг плей-оффд шалгаруулах вэ?

  • 2016-04-12
  • Уншсан 3637

Н.Төгсцогт эх орондоо ирлээ

  • 2016-04-12
  • Уншсан 3925

Харцага Ц.Содномдоржид хэлэх үг

  • 2016-04-12
  • Уншсан 3694

“Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв

  • 2016-04-11
  • Уншсан 4062

Ди Каприо шинэ хайраа оллоо

  • 2016-04-11
  • Уншсан 4638

"Алтан мужийн Дайчид" Чикаго Буллсын амжилттай зэрэгцлээ

  • 2016-04-11
  • Уншсан 4321
배너신청
자생병원

배너신청