Бичлэгийн тоо 3,329
ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Шүдний өвчлөл ихэвчлэн бага насны хүүхдэд явагддаг. Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ.

Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг 54, уушигны хорт хавдар үүсэх эрсдлийг 68 хувь нэмэгдүүлдэг хэмээн health.com сайтад онцолжээ.

Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэнийг илтгэнэ. Шүд ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед, шүд голдуу шөнийн цагаар өвддөг. 

Шүдний өвдөлт нь хэдэн минутаас, хэдэн цаг хүртэл ч үргэлжилдэг. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална. Хэрэв шүд ямар ч завсарлагагүй байнга янгинаж, лугшин өвдөж байвал, энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно. Ер нь бол шүд өвдөнө гэдэг нь шүдний өвчин хүндэрч буйн дохио гэнэ.

Шүд өвддөг бол яах вэ?

Шүдний паалан гэмтэж, зовиур илэрсэн үед шоколад, кофе, зайрмагаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

Өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэ. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш их байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

Шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Мөн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний паланг гэмтээхээс сэргийлдэг сонгодог арга юм.

Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Б.Дэжид

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8961479/9a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд

  • 2016-03-03
  • Уншсан 5978

Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ?

  • 2016-03-03
  • Уншсан 5721

ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

  • 2016-03-02
  • Уншсан 5469

Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй

  • 2016-03-02
  • Уншсан 5751

Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ

  • 2016-03-02
  • Уншсан 5707

Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ

  • 2016-03-02
  • Уншсан 5810

THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа

  • 2016-02-29
  • Уншсан 5729

“Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо

  • 2016-02-29
  • Уншсан 5768

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

  • 2016-02-29
  • Уншсан 6181

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

  • 2016-02-29
  • Уншсан 5619

ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ

  • 2016-02-26
  • Уншсан 5875

Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа!

  • 2016-02-23
  • Уншсан 5717

Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар

  • 2016-02-23
  • Уншсан 5838

UFC 196 дэлхийг зогсооно

  • 2016-02-23
  • Уншсан 5669

ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу

  • 2016-02-22
  • Уншсан 5456

Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа

  • 2016-02-22
  • Уншсан 5231

Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

  • 2016-02-22
  • Уншсан 5212

"Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ

  • 2016-02-22
  • Уншсан 5424

Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ

  • 2016-02-22
  • Уншсан 5718

Монголчуудад цагаачлал олгохгүй

  • 2016-02-16
  • Уншсан 6788
배너신청
자생병원

배너신청