Бичлэгийн тоо 3,329

Монгол нутгийн чулуу Италийн эртний хотод сүндэрлэх дурсгалын хөшөөнд мөнхрөх нь. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар уржигдар тус улсын төв хэсэгт орших Фрозиноне мужийн Вероли хотод баригдах дэлхийн энх тайван, улс орнуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бүхий дурсгалын хөшөөнд орох Монголын газар нутгийн чулууг хотын дарга Жүзеппе Д’Онориод хүлээлгэн өгчөө. Вероли хот нь МЭӨ V зуунд байгуулагдсан бөгөөд эртний Ромын эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Вероли хотын захиргааныхан БНИУ-ын Засгийн газраар уламжлуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандаж, дээрх хөшөөнд өөрийн орны чулууг хандивлахыг хүссэн бөгөөд уг санаачилгыг Монгол Улс дэмжин оролцож байгаа нь энэ аж. Хөшөөний барилгын ажил энэ оны тавдугаар сард дуусаж, нээлтийг нь хийх юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034819/03b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청