Бичлэгийн тоо 3,329

Жэй панк стилиэр уран бүтээлээ туурвидаг “L Guards” хамтлаг тарсан тухай яриа чих дэлсэх боллоо. Уг нь тус хамтлагийнхан энэ цуурхлыг няцааж байгаа. Хамтлагийн ахлагч Бүдбазар эзгүй байгаа тул тоймтой хариуг одоогоор өгөөгүй байна. Тэгвэл тус хамтлагийн бөмбөрчин Б.Тэмүүжингээс энэ тухай тодрууллаа. Тэрбээр “L Guards” хамтлагийг байгуулж байсан анхны гишүүдийн нэг бөгөөд Францын “Мusique de la legion” оркестрт ажиллаж байгаа юм.

-Би Францын “Мusique de la legion” оркестрт бөмбөрчнөөр ажиллаад таван жил болж байна. Манай оркестр 18 орны 60 гаруй шилдэг хөгжимчний бүрэлдэхүүнтэй. “L Guards” хамтлагийн ахлагч Бүдбазар манай оркестрт орох шалгалтаа амжилттай өгсөн. Удахгүй “Мusique de la legion” оркестрт нэгдэх болно.

-“L Guards” хамтлаг тарж байгаа гэх яриа гарсан.

-Энэ хамтлагийн хэтийн зорилго нь Европын зах зээлд өрсөлдөх байсан. Одоо болтол зорилгоосоо ухарч няцаагүй. Тийм болохоор хамтлаг тараагүй. “L Guards” хамтлагийг байгуулж байсан уран бүтээлчид хэзээ ч хамтлагаа орхиж байгаагүй. Бид зүгээр л сурч боловсрохын тулд түр зуур чөлөө авдаг.

-Танай хамтлаг уран бүтээлээ хэзээ сонсогчдод хүргэх вэ?

-Хэсэг хугацааны дараа бид жинхэнэ тэсрэлт хийх болно. Бүх дуугаа франц хэл рүү хөрвүүлэх бодолтой байгаа. Удахгүй хамтлагийн соло гитарчин энд ирнэ. Тэгэхээр гурвуулаа Жэй панкийг Францад мэдрүүлэх болно.


List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청