Бичлэгийн тоо 3,329
 Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан аймаг бүрийг хот болгон хөгжүүлэх, “1000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны холбогдох удирдлагууд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай өчигдөр харилцан санаа бодлоо солилцов. Уулзалтаар А зэрэглэлийн газарт байрлах гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлж, дэд бүтцийн асуудлыг энэ онд хэрэгжүүлэхээр зорьж буйгаа аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд аймгуудын төвд хэсэгчилсэн төлөвлөгөө хийх, дэд бүтэц, газрын асуудлыг хэрхэн шийдэх талаар аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах аж. Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан “Эхний ээлжинд зургаан аймгийн төвийг жишиг хот болгон хөгжүүлэхээр болж байгаа. Цаашид бүх аймгийн төвийг жишиг хотын хэмжээнд хөгжүүлнэ. Аймгуудын төвийг хөгж үүлэхэд шат дараатай шийдвэл зохих асуудал байгаа. Хамгийн чухал нь зохистой, зөв хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.

Аймгуудын хөгжлийн төлөвлөлт, зураг төслөөс харахад Сүхбаатар аймаг илүү бодит ажил хийсэн байна гэдгийг яамнаас онцолсон юм. Тус аймаг 10 га газрыг чөлөөлж, орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 40-50 айлыг амины орон сууцтай болгосон байна. Үүнээс гадна Баруун-Уртад “Жавхлант” жишиг хороолол байгуулан дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдэж, дахиад дөрвөн суманд жишиг хороолол байгуулж эхэлснээ БХБЯ-ныханд дуулгалаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7038017/4f2/trackback

Global dentel clinic

2013.02.15 17:15:33
*.209.198.210

mmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청