Бичлэгийн тоо 3,329

Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо

“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өрнүүлж өнгөрсөн долоо хоногт “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэг дараа 450 орчим иргэд дараах нийт гурван шаардлагын дор нэгджээ.

Тодруулбал, Элэгний вирүсийн эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлье, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан ГУЧИН тэрбум төгрөгийг нэмж тусгая, Эрүүл элэг хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж орон даяар цогц байдлаар хэрэгжүүлье гэсэн шаардлагуудын доор нэгджсэн аж.

Дээрх шаардлагыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сангийн Яам, Хүн Хмын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэнд, Спортын Яамдад хүргүүлж элэгний эмийн үнийг хөнгөлөх асуудлыг яаравчлахыг сануулжээ. Үүнтэй холбогдуулан, өнгөрсөн Баасан гарагт Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдаан болж элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Төнофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэсэн таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ.

Мөн “Харвони" эмийг ЭМД-ын сангаас 80 хувь хөнгөлөхөөр ажиллаж байгаа гэсэн юм. Дашрамд, Монгол Улсад 400 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай, 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2,600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн харамсалтай мэдээ бий.

Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар:

-Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний B, С вирусын эсрэг таван төрлийн эмийн үнийг хямдруулсан. Ихэнх нь B вирусын эм байгаа. Хамгийн чухал эм нь Тенопивор гээд хамгийн сүүлд Монголд орж ирсэн B вирусын эсрэг эм байгаа. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 34500 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Энэ эм одоо 1 сарын хэрэглээ нь 36000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 34500-г хөнгөлөхөөр 1200 төгрөг болох юм. Мөн Телбивудин гэж эм байгаа. Энэ эм нь B вирусын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эм байгаа. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 54000 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, иргэд 90000 төгрөгөөр авдаг байсан эмээ 36000 төгрөгөөр худалдаалагдаж авах боломжтой болж байгаа юм. Телбивудин гэж эм жилийн өмнө 1 сарын хэрэгцээ нь 450 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин Тенопивор гэдэг эм нь 10 сарын өмнө 220 мянган төгрөгөөр зарагдаж байсан.

Т.Гэрэл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9019995/b14/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청