Бичлэгийн тоо 3,329
Өндөр боловсролтой залуучуудаар цай л зөөлгөж байна


Монголд бүхий л ажил танил талаар дамжуулж байж бүтдэг хачин жигтэй тогтолцоо хэзээ ч юм бэ бий болчихсон. Өнөө цагт танилгүй бол эмнэлэгт очиж чадалгүй үхэж ч магадгүй байх. Хатуу боловч үнэн нөхцөл байдал ийм л байна.  Хаана ч, ямар ч ажилд орсон танилтай л байхгүй бол урагшаа ахихаа больсон. Угаас улстөрчдийн цүнхийг барьж, хувцсыг нь өмсүүлж, хөлийг нь долоох шахан гүйсэн нөхдүүд албан тушаалд хүрч, ширээний ард суудаг болсон цаг.  Тэгвэл гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой залууст Монголд хийх ажил олдохгүй байна. Олдохгүй ч гэж дээ тэднийг ажилд авахгүй байна. 

2-3 дээд сургууль төгссөн, хоёр, гурван гадаад хэлтэй залуус Төрийн ордонд цай зөөх төдийхөн ажил хийгээд явж байна шүү дээ. Эсвэл нэг яам, Тамгын газар туслах хийж байх жишээтэй.  Энэ бол манай дарга нар боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг үнэлэхгүй байгаагийн л илрэл. Харин түүний оронд өөрийнхөө гарын хүнээ, цүнх баригчаа албан тушаалд аваачаад тавьчихдаг. Эсвэл хэн нэг танилынхаа санал болгосон, чадваргүй нөхдүүдийг ажилд авчихдаг. Ингээд л орон тоо нь дуусчихна. Өнөөдүүл нь ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй. 

Өнөөдөр Орост, Америкт, Англид дээд сургууль төгссөн танилууд маань олигтой ажил хийж чадахгүй, аргаа бараад явж л байна. Яахав, хувийн байгууллагад ороод, цаг наргүй ажиллавал болох л байх. Гэхдээ л төрийн албанд ороод, сурсан мэдсэнээрээ манлайлаад явахыг хэн ч хүснэ биз дээ. Гадаадад сургууль төгссөн, хэлтэй устай, чадвартай хүмүүс болохоор гайгүй ажил хийхийг хүснэ. Ядаж байхад ойр тойрныхон нь “Гадаадад сургууль төгссөн, лаг юм чинь төрийн ордонд, эсвэл яаманд дарга хийнэ биз дээ” гэж явуулдаг гэж байгаа юм. Ингээд л нэрээ бодсондоо ордонд орж, цай зөөгч, эсвэл нэг улстөрчийн туслах, бичиг цаасыг нь бэлтгэдэг, ирц бүртгэдэг ажил хийж байгаа хүмүүс цөөнгүй л байна. 

Уг нь өндөр боловсролтой залуусынхаа мэдлэг, чадварыг ашиглаад, ядаж л нэг газар мэдлэг боловсролыг нь ашиглаад явбал Монгол Улсад л хэрэгтэй байх. Нэгэн цагт гадаад руу сургуульд явах залуучууд олширсон. Тэд одоо сургуулиа төгсөх нь төгсөөд, чадваржаад, эх орондоо эргэж ирж байна. Гэтэл Монголд чадвар чадавхид нь нийцэхээр ажилд авахгүй байгааг юу гэмээр ч юм бэ дээ. Манайхан гадаадад сургууль төгссөн залуучууд эх орондоо ирж ажиллахгүй байна. Гадаадад шигдлээ гээд “донгодоод” байдаг. Гэтэл Англи, Америкт өндөр боловсрол эзэмшиж ирчихээд, Төрийн ордонд ажиллахын тулд цай ч болов зөөхөөс өөр сонголтгүй байвал тэд юу гэж ирэх юм бэ. Гадааддаа л аятайхан ажил олж хийхийг бодно биз дээ. 

Тийм болохоор одоо цүнх баригч “мал”-нуудаа жаахан хойш нь татаад, чадварлаг, боловсролтой залуучуудад улс орноо даатгах цаг болж. Тэгж байж манай улс урагшаа явж хөгжих байлгүй.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8992306/72c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청