Бичлэгийн тоо 3,329

Умард Солонгос АНУ-ын оюутанд 15 жилийн хорих ял оноолоо



Умард Солонгосын дээд шүүхээс Америк оюутан Отто Уормбиерт 15 жилийн хорих ял оноожээ. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон тухай Хятадын Xinhua агентлаг мэдээлж байна.

Виржиниагийн их сургуулийн оюутан Отто нь өнгөрсөн нэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд түүнийг Умард Солонгосын эсрэг ухуулга сурталчилгаа хийхээр оролдсон гэсэн хэрэг тулгаж байгаа бөгөөд маш хүнд, урьдаас төлөвлөгдсөн гэмт хэрэг гэж Пхенъяны мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.

Отто нь шинэ жилийн таван өдрийн аяллын группт багтаж Умард Солонгост ирсэн бөгөөд оны дараа нутаг буцах үеэр нь онгоцны буудал дээр түүнийг саатуулжээ.

Умард Солонгос улс гадны иргэдийг саатуулж, тэр дундаа Америк иргэдийг шоронд хорьсон олон тохиолдол бий.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8992301/fbe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청