Бичлэгийн тоо 3,329
Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал

Бид нүүрээ арчлах олон аргыг мэднэ. Тэгвэл нүүрэнд бас нэг нөлөө үзүүлдэг зүйл бол иллэг. Иллэг ямар ач холбгдолтой яагаад нүүрэнд иллэг хийх ёстой гэж?
-Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна.
-Иллэг нь нүүрний булчинг чангаруулна.
-Иллэг нь арьсны тосны булчирхайны үйл ажиллагааг зохицуулж сайжруулна.
-Иллэг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
-Иллэг нь мэдрэлд сайнаар нөлөөлнө.



Нүүрэндээ иллэг хийхийн тулд нүүрэндээ тос түрх. Ингэхдээ иллэг хийж байх үед гар чинь нүүрний арьсан дээгүүр чөлөөтэй гулгаж байхаар бодож тааруулаарай.
-Юуны өмнө эвтэйхэн байрлалаар суу. Тэгээд хөмхийгөө зуугаад нүүрний булчингаа дагуулан эрүүнээсээ эхлэн чих рүүгээ чиглэсэн маягтай тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хацар дээр хонхорхой үүсгэ. Ингэхийн тулд амаа "О" үсэг хэлэх гэж байгаа юм шиг болго. Үүссэн хонхорхойноос чих рүүгээ чиглүүлэн арьсаа сунгалгүйгээр гарынхаа гурван хуруугаар хагас Щ тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хамрынхаа самсааг тойруулан хуруугаараа иллэг хий. Тэгээд хамраасаа хөмсөг рүүгээ чиглүүлэн мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Эрүүнээсээ хэнхдэг рүүгээ чиглүүлэн, хоёр гараараа ээлжлэн дээрээс доош ил. Энэ нь хүзүүний иллэг болно.
-Нүүрэндээ иллэг хийхдээ дороос нь дээшээ илдэг бол хүзүүг дээрээс доош илнэ.
-Хурууныхаа араар эрүүнийхээ доогуур тойрог гарган зөөлөн товш.
Дээрх иллэгийг өдөр бүр давтан хийж чадвал нүүрний чинь арьс гайхалтай чангарна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8979946/2c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청