Бичлэгийн тоо 3,329
Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ


Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан “Реал Мадрид” болон “Рома” клубын хариу тоглолтын дараа олон дээд амжилт эвдэгдлээ. Роналдо энэ тоглолтод оролцсон, гоол оруулснаараа дээд амжилтуудыг эвдсэн. Тэгвэл “Реал”-ын хаалгач Кэйлор Навас ч гэсэн Аваргуудын лигт хамгийн олон минут хаалгаа хуурай манасан хаалгач болж, дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр Аваргуудын лигт 658 минутын турш хаалгандаа гоол алдалгүй байж, “Манчестер Юнайтед”-ын домогт хаалгач Эдвин Ван дер Сарын амжилтыг эвдлээ. Голланд хаалгач цагтаа Аваргуудын лигт 657 минут хаалга хуурай манаж, гайхалтай амжилтыг үзүүлж байсан юм. Үндсэндээ 7 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй гэсэн үг. Энэ амжилтыг Кэйлор Навас эвдлээ.

Тэгвэл Аваргуудын лигт хамгийн олон минут хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтийг Йенс Леман үзүүлж байжээ. Тэрбээр 853 минут буюу 9 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй байдаг аж. Кэйлэр Навас шөвгийн наймын хоёр тоглолтод хаалгандаа гоол алдахгүй байж чадвал дээд амжилт эвдэхэд тун ойрхон очих юм.

Н.Болд  

Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8975734/d01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청