Бичлэгийн тоо 3,329
Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ


Спортын нэвтрүүлгийн болон “Ододтой бүжиглэх үү” шоуны хөтлөгч  бүсгүй Эрин Эндрюсийг америкийн Огайо мужийн Нэшвилл хотын зочид буудалд байхдаа нүцгэлсэн  үеэр нь дүрс бичлэг хийн сүлжээгээр тараасан папарацц Майкл Дэвид, энэ зочид буудал сэтгүүлч эмэгтэйд  хэдэн арван сая доллар төлөх ёстой болж байна.

Шүүх бүсгүйн гомдлыг авч хэлэлцээд гэрэл зурагчин 28 сая, харин гэрэл зурагчинд ийм боломж олгосон зочид буудал 27 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ хэмээн The Guardian сонин мэдээлсэн байна.

Папарацц Майкл Дэвид Баррет сэтгүүлч бүсгүйн зургийг авахын тулд түүний зэргэлдээ өрөөг хөлсөлж авсан гэнэ. Тэрээр шүүхэд өөрийн бурууг хүлээгээд Эндрюс маш их алдартай учраас түүний зургийг ямар ч хамаагүй аргаар авахаар төлөвлөсөн гэжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8975729/f76/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청