Бичлэгийн тоо 3,329

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр


Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй. 1857 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын vйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчvvдтэй адил хeдeлмeрийн хeлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр vед эмэгтэйчvvд eдeрт 16 цаг хeлсгvй шахам ажиллаж байхад эрчvvд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ vед АНУ-д олон vйлдвэрvvдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага vйл ажиллагаа явуулж байсан бeгeeд 1857 оны гуравдугаар сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчvvд гишvvнээр элсэж эхэлсэн байна. Мeн энэ eдeр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлvvлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчvvдийн сvрт жагсаал болжээ.

. Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос ирсэн цагаачид байжээ. Тиймээс энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготойгоор тэмдэглэн ирсэн юм.

Хацар гоо охид, хатан заяат ижий нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал цогтой мэндийг хүргэе.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8973471/b9c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청