Бичлэгийн тоо 3,329

 Online PR agency, zindaa.mn сайт хамтран нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар  байгуулах гэж байгаа билээ. Онлайн парламент нь 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй байх бөгөөд 30 нь Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл байх юм. Яг одоогийн байдлаар 33 тойрогт нийт 430 гаруй хүн нэр дэвшээд байгаагаас 368 нь эрэгтэй, 63 нь эмэгтэй төлөөлөгч нэр дэвшиж байгаа аж.

Тойргуудад ихэвчлэн өрсөлдөөн ихтэй байх нь. Учир нь ихэнх тойрогт 10-аас дээш хүн нэр дэвшиж байгаа бөгөөд нийслэлийн хэд хэдэн тойрогт цусгүй тулаан болох шинж байна. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт 25, Сүхбаатарт 28, Баянголд 29, Сонгинохайрханд 32 нэр дэвшигч байгаа бол хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт 37 нэр дэвшигч одоогийн байдлаар нэр дэвшээд байна.

Харин Төв, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Увс, Орхон зэрэг аймгуудад нэр дэвшигчид цөөн байгаа тул нэр дэвшихээр сонирхож байгаа хүмүүст боломж байгааг дуулгахад илүүдэхгүй бизээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7176537/b05/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청