Бичлэгийн тоо 3,329
Женнифер Энистон хувцсаа хаядаггүй


Жүжигчин Женнифер Энистон өөрийн хайртай хувцсыг хаяхгүй байхыг хичээдэг. Хэзээ нэгэн цагт тэдгээр нь дахиад моодонд орно гэдэгт итгэлтэй байдаг аж. Жишээ нь, од бүсгүй хувцасны шүүгээндээ “Найзууд” олон ангит киноны үеэр өмсөж байсан хувцаснуудаа хадгалсаар байгаа гэнэ.

“Би “Найзууд” киноны зураг авалт хийгдэж байх үеэр өмсөж байсан хувцас, шаахайнуудаа хаяагүй шүү. Тэр үед өмсөж байсан дөрвөлжин хоншоортой улаан гутал маань дахиад моодонд орчихлоо. Гайхалтай нь, би үүнийг мэдэрч байсан юм шүү. Мөн надад өндөр суудалтай жийнсэн өмд байгаа. Ер нь бол надад 90-ээд оны хувцасны хэв маяг таалагддаг шүү” гэж Энистон ярьжээ.

Гоё сайхан байгаагийнхаа нууцаас Женнифер бүсгүй харамгүй хуваалцдаг нэгэн. “Аль болох бага будаарай. Тэвдэх хэрэггүй. Байгаагаараа байх нь зүгээр. Үсээ янз бүрээр засуулж, нүүр амаа тод өнгөөр будуулах юм бол цаашид улам даврах гээд байдаг юм. Юу идэж байгаагаа анхаарч, арьсандаа тэжээл өгч байх хэрэгтэй. Сайтар унтаж амраад, ус их уувал зүгээр” гэж зөвлөсөн аж. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/67751.shtml#sthash.IUlTzgA8.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9034586/e81/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청