Бичлэгийн тоо 3,329
Эхнэртэйгээ муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ
2016/05/02

Өнгөрсөн бямба гаригийн 19.00 цагийн орчимд 0006 УНК улсын дугаартай хар өнгийн G Class маркийн машинтай залуус МУБИС, Улаанбаатар их дэлгүүр, “Хүнсний 20”-ын автобусны буудлын ойролцоо иргэдэд их хэмжээний мөнгө тарааж, 10, 20 мянган төгрөгийн дэвсгэрт цацсан талаар мэдээлэл амралтын өдрүүдэд цахим ертөнцөөр тарав.

Өнөөдөр өглөөний байдлаар уг үйлдлийг хэсэг залуус эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулсан гэж тайлбарлаж байна гэх мэдээлэл тараад байв. Тиймээс цагдаагийн байгууллагаас машины эзэн хэн болох, ямар учиртай мөнгө тараасныг шалгасан байна. Шалгалтаар нэгэн барилгын компанийн захирал эхнэртэйгээ муудалцаж, уурандаа мөнгө цацсан нь тодорхой болсон аж. Эх сурвалжийн мэдээллэснээр, тухайн иргэн 700-800 мянга орчим төгрөг цацжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9084479/d53/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청