Бичлэгийн тоо 3,329
Хакухо М.Даваажаргалын нээсэн “G” кофе шоп баячуудыг хуйлруулав

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Хакухо М.Даваажаргал өнгөрсөн жил эх орондоо ирж Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаагаад буцсан. Өнгөрөгч гуравдугаар сард аав ээжийнхээ алтан хуримыг Хавайн арал дээр нууцлаг байдлаар хийж, бэл нүнжигээ гайхуулсан ачлалтай хүү гэж байгаа.

Япон эхнэрээс нь төрсөн том хүүгээ сумогийн Ёкозуна болгохоор шийдсэн гэх тэрбээр и спортын хажуугаар өөрийн хөрөнгө мөнгийг арвижуулах олон төрлийн бизнес эрхэлдэг сурагтай. Түүний нэг нь саяхан манай нийслэл хотноо нээгдсэн “G” нэртэй кофе шоп.

Манайдаа л томоохонд тооцогддог энэхүү “Coffee House” нь хотын төвд байрладаг бөгөөд орчин нөхцөл, үйлчилгээний чанараараа хэдийнэ тэргүүлэх хэмжээнд очсон юм байх. Энэ ч утгаараа олны танил алдартнуудаас гадна улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий эрхмүүд, урлаг соёлын одод ихэвчлэн тухалдаг болсон сурагтай. Тус газрын захирлаар нь Хакухо М.Даваажаргалын ойр дотны хүн болох эл шавилхан бүсгүй ажиллаж, богино хугацаанд олонд таниулж чадсан гэнэ шүү.  

 

С.Цахиур

www.zone.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9066411/1ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청