Бичлэгийн тоо 3,329

“Автомашингүй өдөр”-ийг энэ жил “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар өчигдөр зохион байгууллаа. Шөнө орсон цас хотын агаарыг цэвэршүүлж, гудамж талбайг нэвсийтэл даржээ. Хүйтэн салхи хацар хайрч байсан ч иргэд төв талбайд олноороо цугласан байв. Агаарын бохирдол, тоосжилтоос үүдэлтэй элдэв өвчин нэмэгдэж буй өнөө үед хотын иргэд энэ өдөр автомашины хорт утаагаар амьсгалахгүй, цэвэр агаарт алхаж, дугуйгаар явж байгаа нь эрүүл мэнддээ анхаарч буйг илтгэв.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийг Сүхбаатарын талбайд хийж, 1000 дугуйчны парад, гүйлтийн тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээг иргэдэд сонирхууллаа. Мянган дугуйчны парадад бүх насны хүмүүс оролцсон бөгөөд иргэд нэг цагийн 3000 төгрөгөөр унадаг дугуй түрээсэлж, дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцов. Уг парадад дөрвөн найзтайгаа хамт ирсэн Н.Зулзаяа “Өглөө цас орж байсан тул дугуйн парад болно гэдэгт эргэлзэж байлаа. Гэтэл Сүхбаатарын талбайд цас, хүйтнийг үл ажран олон хүн цугларчээ. Тэднийг харахад олонх нь залуучууд байна. Өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж байгаа нь сайхан санагдлаа. Энэ өдрийг улирал болгон эсвэл сар бүр зохион байгуулбал зүгээр юм байна” гэв. Түүнчлэн “Автомашингүй өдөр”- тэй холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн ЗДТГ-аас өдөрлөг зохион байгууллаа.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7168654/d5c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청