Бичлэгийн тоо 3,329
Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ

Энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарсан бөгөөд хэвлэлийнхэн үүнийг Монгол эмэгтэйн цогцос олдов гэх мэтээр мэдээлсэн.

Манай консулын хэлтсийнхэн мэдээллийн мөрөөр Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна.

Олдсон машин нь Монгол Улсын иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины марк, дугаартай тохирч байгаа бөгөөд нас барсан цогцос нь Ази эмэгтэйнх болохыг мэдэгджээ.

Цогцос машины хойд ачааны хэсэгт олон хоносны улмаас хэн болох нь танигдахгүй байгаа юм байна.

Иймээс цогцсыг таниулахаар шүүх эмнэлгийн шинжилгээг хийж байгаа ажээ. Цогцсоос ДНК-ийн шинжилгээг авч Техас дахь лабораторт хүргүүлсэн ба албан ёсны хариу гартал нэлээд хэдэн 7 хоног болох юм.

Хэргийн мөрдөн байцаагч Дэс Плэйнес хотын цагдаагийн газартай холбогдон мэдээлэл солилцож ажиллаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний албан ёсны хариу ирсний дараа тайлийгаачийг хэн болохыг зарлах юм хэмээн АНУ-д сугаа Элчин саядын яамнаас мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9116957/f73/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청