Бичлэгийн тоо 3,329

Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарлалаа. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ.

Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Мөн дээрх иргэдийн данс ихэнх нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа аж.  Оффшор данстай олны танил эрхмүүдээс дурьдвал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай,  УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр,  Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр, Петровисийн Ж.Оюунгэрэл, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн С.Батболдыг оффшорт 50 мянган ам.долларын данстай гэсэн мэдээлэл гарсан. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар “УИХ-ын гишүүн С.Батболд нь 2003 онд Бату Майнинг Лимитед компанийн хувьцааг авсан 50 мянган ам.доллараар худалдан авч 2005 онд эргүүлэн зарсан. Мөн энэхүү дансны тухай асуудал нь улс төрд орохоос өмнөх асуудал” гэдгийг онцолж байна. 


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9099317/03e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청