Бичлэгийн тоо 3,329

Евро 2016: Герман машинууд хэзээ ч нээлтийн тоглолтод хожигдохгүй

Европын АШТ-д гурвантаа түрүүлсэн Герман машинууд өнгөрсөн шөнө Украйныг 2:0 харьцаагаар Лилль хотноо буулган авлаа. ЕАШТ-д хамгийн олон буюу 12 дахь удаагаа оролцож буй Германы шигшээ баг нээлтийн тоглолтондоо хэзээ ч ялагдаж байгаагүй бахдам түүхтэй улс юм.

Энэ удаад ч 19 дэх минутад Мустафигийн гоолоор эхлэлээ тавьсан бол Гётцегийн оронд 90 минутад сэлгээгээр гарч ирсэн Б.Щванштайгер сүүлийн гоолыг оруулж эхний ялалтаа авлаа.
Узрайнчууд тоог тэнцүүлэх сайхан боломжийг хамгаалагч Ж.Боатенг тасалж багаа аварсан гэмтэлтэй байсан бөгөөд Бастиан Швайнштайгер гоол оруулж эцсийн цэгийг хатгасан юм.
Ингэснээр Германы шигшээ баг АШТ-д тэмцээнд 34 өөр тоглогч нь гоолдож шинэ амжилт тогтоолоо. Харин супер Т.Мюллер ЕАШТ-д гоол оруулж чадахгүй хэвээр байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9163938/d9f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청