Бичлэгийн тоо 3,329
Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана
                       

Тулгууртай харайлтын Олимпийн хошой аварга Елена Исинбаева хэрвээ ОХУ-ын хөнгөн атлетикчдыг "Рио 2016" Олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гарвал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Оросын тамирчдын допингийн асуудал газар авч ОХУ-ын Хөнгөн Атлетикийн Холбоог IAAF-ын гишүүнчлэлээс хасах тухай асуудал яригдах болоод байгаа юм. Эцсийн шийдвэрийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо IAAF-ын хурлаас 6-р сарын 17-ны өдөр гаргах билээ.

"Энэ бол ялгаварлан гадуурхалт. Хүний эрхийн ноцтой зөрчил. Хэрвээ бидний Олимпийн наадамд оролцох эрхийг хязгаарлавал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандах болно. Би шүүх дээр ялалт байгуулна гэдэгтээ ч итгэлтэй байна. Би энэ бүхний эсрэг ямар нэг зүй хийж чадахгүй байгаадаа галзуурах шахаж байна. Учир нь одоогоор миний чадах зүйл бол бэлтгэл сургуулиа л хийх" хэмээн Елена Исинбаева мэдэгдлээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9141638/a3c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청