Бичлэгийн тоо 3,329

Олимп, дэлхийн дэвжээнд одтой сайхан барилдаж, ганзага дүүрэн ирсэн бөхчүүд, шатрын хөлгийн ард билэг оюунаа уралдуулан, амжилтын арвин ургац хураасан шатарчдаараа ард түмэн бахархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар өчигдөр цуутай тамирчдаа Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хүлээн авч уулзан, халуун баяр хүргэсэн юм. Төрийн тэргүүн “Улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь спорт.

Манай тамирчид өндөр амжилт гарган, тив дэлхийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж буй нь Монгол орны нэр хүндийг улам өсгөж байна” хэмээн онцлоод спортын “фронт”- ын хэсэг дайчныг шагнаж урамшуулсан юм.

Үүнд “Москва- 2010” чөлөөт бөхийн ДАШТ-д түрүүлсэн С.Батцэцэгийг Монгол Улсын гавьяат тамирчин, түүний дасгалжуулагч З.Дүвчин, А.Цэдэнсодном нарыг гавьяат дасгалжуулагч, Универсиадын аварга, Азийн наадмын мөнгө, жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа болон оюутны дэлхийн аварга, их мастер Б.Мөнгөнтуулыг аавынх нь хамтаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Сингапур-2010” залуучуудын олимпийн багийн мөнгөн медальт О.Дөлгөөн, их мастер Т.Батчимэг, Б.Гүндаваа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан юм.

Зангиагүй уулзалтын үеэр тамирчид тө- рийн тэргүүнтэй өмнөө тулгардаг бэрхшээлүүдийн талаар илэн далангүй ярилцав. Буудлагын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул мэргэн буудагчдад бэлтгэл хийх сум хүрэлцээгүй байгааг өгүүлээд “Улс улсын тамирчид жигдэрсэн хувцастай байдаг. Гэтэл бид ямар ч тэмцээнд гаднын фирмүүдээс хувцас гуйдаг.

Тухайн улсын нэрийн хуудас болсон тамирчид ингэж явж болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний саналыг нааштайгаар хүлээн авч, Монголын тамирчдын жигдрэх спортын хувцасны дизайн, мөн бэлтгэлийн буудлагын сум хэрэгслийг судлуулах зорилгоор Европын орнуудад хийх айлчлалын багт буудагч охиныг багтааснаа дуулгав.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3671950/945/trackback

sum123

2010.09.20 23:33:55
*.241.173.13

z.duvchin zaandaa bayar xurgi tanii taniliin okhin solongos ulsaas tand bayarlaj talarkhsanaa ilerhkiilej baina.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청