Бичлэгийн тоо 3,329

Кавсын явуулах дараагийн хүн нь Кевин Лав уу?

    

Jan 15, 2016; Houston, TX, USA; Cleveland Cavaliers forward Kevin Love (0) during the game against the Houston Rockets at Toyota Center. Mandatory Credit: Troy Taormina-USA TODAY Sports

Кливленд Кавальерс багийн дасгалжуулагч Дэвид Блатт халагдсан явдал NBA-н дэх гол үйл явдал болсон хэвээрээ байна. Өнгөрсөн жил Кавальерсыг шигшээд хүргэсэн, энэ улирал дорнод бүсийг 30 хожилтой тэргүүлж байсан боловч Блаттыг цаашид үлдээх нь буруу гэж үзээд удирдлагууд энэ шийдвэрийг гаргасан юм.

Гэнэтийн энэ шийдвэрийг лигийн дасгалжуулагчид цочирдон хүлээн авсан юм. Гэхдээ энэ нийтлэлээр дээрхи үйл явдал, Попович, Карлайл, Ван Ганди нар хэрхэн мэдээллийг хүлээн авах гэснийг харуулах гэсэнгүй. Харин цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг урьдаас таамаглах гэж оролдъё.

tyronn-lue-david-blatt-nba-new-york-knicks-cleveland-cavaliers-850x560-820x540

Блаттыг халсан шийдвэр интернетэд шуугиан тарьж байх үеэр Кливленд Кавальерс багийн удирдлагын зүгээс тоглогчдын хурал зарласан байна. Багт өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор шинэ дасгалжуулагчийг танилцуулах гэж энэхүү уулзалтыг ерөнхий менежер Гриффин зарлажээ. Гэтэл тоглогчид өөр зүйл бодож ирсэн байна.  ИСПН-н Брайн Уиндхорстын мэдээлснээр Кавальерсын зарим тоглогчид багийн уулзалтанд ирэх үедээ Кевин Лавыг солигдчихлоо гэж бодож байсан гэнэ.

Шалтгаан нь юу байв?

Кавальерсын залуус Лавыг гол тоглогч, багийн лидерээ гэж боддоггүйгээр барахгүй, солилцоонд орчих магадлалтай гэж хардаг байх нь. Тэгвэл тэдний сэтгэл зүйд нөлөөлөх ямар хүчин зүйл байж болох уу? Нэгт Леброноос тиймэрхүү хандлага гардаг, эсвэл багийн удирдлагуудын хэмжээнд яригдсан зүйлсийн нэг. Хувцас солих өрөөнөөс гадна байгаа сэтгүүлчдэд ийм таамаг хийхээс өөр сонголт үгүй.

Сэтгүүлчдийн гаргадаг таамаг ч шалтгаантай. Кайрин Өрвингийг эзгүйд нэг довтолгоогоор 0.991 оноо авчирдаг байсан Өрвингийг ирснээс хойш 0.883 оноог авч байгаа гэнэ. Нэг ёсондоо Лебронд хангалттай тус болж чадахгүй байгаа, хоёрт Кайри Өрвингтэй гар нийлэхгүй байгаа гэдэг хоёр том шалтгаан дээрх хардлагыг төрүүлэхэд хүргэжээ.

Cleveland Cavaliers' Lebron James, left, Kyrie Irving, center, and Kevin Love pose for a portrait during the NBA team's media day, Monday, Sept. 28, 2015, in Independence, Ohio. (AP Photo/Ron Schwane) ORG XMIT: OHRS106

Мөн Кавальерс цалингийн цэсээ хэтрүүлчихсэн байгаа учраас багийн удирдлагын нуруун дээр ирэх мөнгөний дарамт их болсон. Үүн дээр амжилт сайнгүй байвал солилцоо хийгдэх нь дамжиггүй.

Дээрх хоёр шалтгаанаас гадна Лавыг солилоо гэхэд Кавальерс түүний орон зай нэг их үгүйлэгдэхгүй. Сэлгээнд байгаа Тристан Томпсон гараанд гарах боломжоо хүлээж суугаа бол, Леброн байхад жижиг тавттай сагсан бөмбөгийг хэрэгжүүлэхэд ч татгалзах зүйлгүй юм. Эдгээр гурван шалтгаан Лавыг солиход хангалттай гэхэд дэндүү хангалттай.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Блаттыг халсан шийдвэр багийн бүх тоглогчдод өгч буй сануулга болсон гэнэ. Нэг ёсондоо тэдний хүссэн амжилтанд хүрэхгүй л бол хэнийг бол хэнийг солихдоо нүдээ цавчлахгүй гэдгээ харуулж буй хэрэг гэж Кавальерстэй холбоотой нэгэн эрхэм өгүүлжээ. (Леброн, Өрвинг хоёр хамаарахгүй)

Дүгнэж хэлэхэд

Кавальерс яг одоо аварга болохыг хүсч байгаа, тэд Кливленд хотын хараалыг арилгаж хагас зуун жилийн хүлээлтэнд цэг тавихыг хүсч байгаа бөгөөд үүнд саад болсон хэнийг ч болов явуулахад бэлэн байгаа юм байна.

9d24f918534ae0f6e1b9ec70f0b1f918_crop_north

Леброны нас ч ахмадуудын тоонд ороход ойртож байгаа болохоор тэдэнд хангалттай хүлээх хугацаа байхгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ шалтгаанаар ч Андрью Уиггинсийг сольж явуулсан. Тиймээс дасгалжуулагчийн албанд хийсэн өөрчлөлт үр дүнгүй өгөхгүй, Чикаго Бүллст бут ниргүүлсэн шиг олон тоглолт гарах аваас бүх оддын завсарлагын үеэр Кевин Лав явчихад гайхах зүйлгүй юм байна.

Бас Лавыг ажиглах, үр нөлөөг нь дүгнэх өдрүүд эхэлсэн гэж таамаглаж буй нь ч үнэний ортой байж мэднэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8908298/29b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청