Бичлэгийн тоо 3,329

Л.Суарез покер, Л.Месси трибли хийж багаа ялалтанд хөтлөлөө


Испаний цомын тэмцээний шөвгийн хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө болсон. Хагас шигшээд Испаний Барселона клуб Валенси клубтэй тоглох бол Севилла клуб Сета де Виго багтай тоглох хуваарьтай байсан.

Хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Барселона клубын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн баг Валенси багтай тоглолоо. Уг тоглолтонд Л.Месси-Л.Суарез-Неймар нарын хүчирхэг довтолгооны хослол бүхий Барселона клуб өрсөлдөгчөө 7-0 харьцаагаар хожсон. Луис Энрикегийн шавь нар ээлжит өрсөлдөгчөө Л.Суарез, Л.Месси нарын гайхалтай тоглолтоор төвөггүйхэн буулгаж авлаа. Тус тоглолтонд Л.Суарез гайхалтай тоглолтоо үзүүлж покер хийсэн бол Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси трибл хийжээ.

Барселона клубын Уругвай довтлогч Л.Суарез энэ өдөр 4 гоол оруулснаар улирлын 35 дахь гоолоо оруулж Европын лигийн бүх довтлогч нарыг гоолоороо тэргүүлж эхлээд байна. Л.Суарез энэ улирал эхэлснээс хойш 33 тоглолтонд 35 гоол, 12 дамжуулалт өгөөд байна. Ийнхүү Луис Энрикегийн шавь нарын бахдам амжилт үргэлжилж байгаа бол Г.Невиллийн багийн таагүй амжилт үргэлжилсээр...

Эх сурвалж: Ssport.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8922596/87d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청