Бичлэгийн тоо 3,329
Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек Лос Анжелес хотноо үргэлжиж буй шинэхэн киноныхоо зураг авалтын үеэр хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “ABS” агентлаг мэдээллээ.

Тэрбээр “Согтуу аав болон ээж” гэх инээдмийн кинонд тоглож буй юм. Сальма зураг авалтын үеэр толгойгоо хүчтэй цохиж, хүнд гэмтээсэн аж.

Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Толгой хөдөлсөн бололтой. Удахгүй шинжилгээний хариу гарна. Битгий санаа зов, одоо эрүүл болсон. Олон хоног зураг авалтад орсон учир их ядарчээ. Одоо зүгээр ээ” гэж бичжээ.

Сальма түргэнээр эмнэлэгт хүргэгдсэний дараа киноны зураг авалт зогссон байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Сальма удахгүй эмнэлэгээс гарна” гэж хэлжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8927741/512/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청