Бичлэгийн тоо 3,329

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

УИХ-аар өнгөрсөн жил казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хараахан амжилт олоогүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хуулийн цаана томоохон ашиг сонирхол байсан гэдэг. Гэвч сонгуулийн өмнөх жил асуудалд хэрхэн хандсан гэдгээс шалтгаалж ирэх жил нь дүнгээ тавиулах улстөрчид арай л казино байгуулах шийд гаргаж чадаагүй.

1998 онд казиногийн хуулийг батлагдсан боловч хууль санаачилсан эздээ эвгүйтүүлж "аавын хаалга" татуулсан удаатай. Тэгвэл биднийг энд казиногийн хуулийг батлах батлахгүй гээд маргаж суух хооронд цаана чинь жинхэнэ казиногоос ч дутахгүй "тахал" Монгол залуусыг нөмөрч байна. Насанд хүрэгчдээс эхлүүлээд бага насны хүүхдүүд хүртэл энэ тоглоомд донтож байна. Автомат тоглоомын төвд нэг удаа тоглохын тулд 30-50 төгрөгөөр картаа цэнэглэдэг байна. Тоглоомд донтсон нэгэн өдөр хэдэн ч удаа картаа цэнэглэж тоглодог нь юм. Мөрийтэй тоглоомын газрууд энд тэнд нууцаар үйл ажиллаа явуулж далд хэлбэрээр хөгжиж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас удаа дараа мэдээлж байгаа юм.

Харин автомат тоглоомын төв гэх зүсээ хувилгасан казино өнөөдөр мянга, мянган залуусын ирээдүйг баллаж, орох орон ойчих хаяггүй болгож эхэллээ. Улаанбаатар хотод автомат тоглоомын газар нэртэй мөнгөний хүүдий арав гаруй байдаг аж.  Тодруулбал, Модны хоёр, Хороолллын эцэс,  “Viva sity” хороолол,  Цайз 16 гэх зэрэг олон газар автомат тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Цагдаагийн байгууллагаас олон удаа эдгээр газруудад хяналт, шалгалт хийж үүд хаалгыг нь барьдаг ч зөвшөөрөл гэгч бичиг авч олж авснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг ажээ.

Мөн эдгээр газрууд шөнө оройн цагаар мөрийтэй тоглоом тоглуулж хууль зөрчдөг талаар ч эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн намар гэхэд л Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран автомат тоглоомын үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.

Автомат тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах эрхийг Нийслэлийн Соёл урлагийн газраас өгдөг байжээ. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас тодруулахад "өнгөрсөн наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон" гэсэн хариу өглөө. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газраас тоглоомын төв байгуулах эрхийг худалдаж авах үнэ нь "тэнгэрт тулсан" гэнэ. Тоглоомын төв байгуулах нэг эрх нь ойролцоогоор 20 орчим сая хүрч байжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8957019/797/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청