Бичлэгийн тоо 3,329

Монголчуудад цагаачлал олгохгүй

Голландын Хууль зүй, аюулгүй байдлын яамны төрийн нарийн бичгийн дарга Клаас Дижхофф Монгол Улсыг аюулгүй улс орнуудын жагсаалтад оруулж, ирэх сарын 1-нээс эхлэн цагаачлалын эрх олгохгүй байхаар шийдвэрлэснээ зарласан билээ. 

Манай улстай цуг тус жагсаалтад Гана, Энэтхэг, Ямайка, Марокко, Сенегал багтсан байна. Тийм болохоор эдгээр улсуудаас улс төрийн цагаачлал, оргонол хүсэхээр ирсэн хүмүүсийг гарч явахыг анхааруулсан байна. Эсвэл үнэхээр улс төрийн оргонол хүсэх шалтгаантай гэдгээ батлан харуулах ёстой болсон аж. 

Голландын засгийн газрын албан ёсны цахим хуудсанд бичсэнээр “Тухайн улс, эх орондоо харихад аюулгүй, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгварлан гадуурхдаггүй, яргалан шийтгэдэггүй бол аюулгүй гэж тооцно” хэмээн заасан байдаг байна. Өнгөрсөн 2015 онд Голландын Засгийн газарт Монголын 363 иргэн цагаачал хүссэн өргөдөл гаргажээ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8935915/288/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청