Бичлэгийн тоо 3,329
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

13592837_1140669962655746_7494239228464472390_n 13700108_1140669982655744_4024581763815472143_n 13769341_1140669562655786_4890913259791249453_n 13775791_1772461403027024_7201661931863567150_n 13775939_1140670009322408_7620619910639541452_n 13782168_1140669932655749_5704850402090074212_n

Төв Сибирийн тэгш өндөрлөгийн их ой хөвчид асар том түймэр гарч хоёр хоногийн өмнөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгууд, Улаанбаатар хот гээд Орхон, Сэлэнгэ мөрний ай сав дагуух хөндий, хотгороор дамжин асар их хэмжээний түймрийн утаа орж ирж ээ. Байгаль нуураас баруун хойд зүгт хойд мөсөн далай хүртэл 500 гаруй томоохон түймрийн голомт байна гэж эх сурвалжаас мэдээлсэн байна.

Сибирийн ой хөвч нь дэлхийн хүчилтөрөгчийн хамгийн том эх үүсвэр болох бөгөөд Монгол орны зонхилох баруун хойд зүгийн салхи тэрхүү шинэхэн үйлдвэрлэгдсэн хүчилтөрөгчийг зөөвөрлөн авчирдаг нь Монгол бол мөнх, хөх тэнгэрийн орон гэсэн нэртэй салшгүй холбоотой юм.
Мөн гал түймрийн байгальд учруулах хор хохирол нь зөвхөн газрын гадарга дээрх амьтан, ургамлын шим ертөнцийг хоосруулаад зогсохгүй газрын доорх сав ертөнцийн мөнх цэвдэгийг хайлуулснаар тэнд хөрсний эвдрэл үүсэх, байгалийн тэнцвэр алдагдах, маш муугаар бодоход асар том цөл үүсэх боломж бүрдэж нэн хурдацтайгаар дэлхийн дулааралд хүргэх бодит аюул оршиж байна.

Түймрийн ихэнх голомт нь дэд бүтэц хөгжөөгүй, хүн ам багатай, алслагдмал ой хөвчид асч байгаа нь байгалийн гамшигтай тэмцэхэд маш ихээр саад болж буй нь дамжиггүй. Иймд дэлхийн ард түмэн та бүхэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон ой хөвчийн их түймэртэй тэмцэх үйлс, цаашлаад дэлхийн хүчилтөрөгчийн нөөцийн хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал гээд нэгэн зэрэг давхцаж буй олон гамшигтай тэмцэж байгаль эхээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ заавал оруулаарай.

Яг одоо дэлхий дээр асч буй түймрийн талаар www.fires.ru вэбсайт руу орж үзээрэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9227191/b13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
29 Хятад Монголыг 2045 онд эзэлнэ 2016-07-18 2297
28 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
27 Хэрэв маргааш дайн болбол 2016-07-18 2455
26 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
25 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
24 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
23 Индиго ауратай хүмүүсийн шинж чанар 2016-07-28 2258
» Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
21 Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ 2016-07-28 2258
20 Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа... 2016-07-28 3052
19 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 3473
18 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2930
17 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 3118
16 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 3257
15 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 3302
14 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 3032
13 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 3451
12 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг 2016-08-10 3108
11 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 2791
10 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 2743
배너신청
자생병원

배너신청