Бичлэгийн тоо 3,329

Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ?

Жижиг гал тогоо, намхан таазтай өрөө, угаалгын машин багтахгүй угаалгын өрөөгөө яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулж, хэрэгтэй гэж бодсон болон таалагдсан зөвлөгөөгөө туршиж үзээрэй.

Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ?

1 Хөшигний сонголт хамгаас чухал

Хананы өнгөтэйгээ ижил өнгийн хөшиг сонгоорой. Мөн хэт зузаан болон хүнд хөшиг авсны хэрэггүй шүү.

Хөшигний сонголт хамгаас чухал

2 Байгалийн гэрэл ч мөн чухал

Цонхоо номын шүүгээ болон бусад эд зүйлсээр хааж тавих хэрэггүй. Мөн цонхоо үргэлж цэвэрхэн байлгаарай. Хичнээн жижиг өрөөнд ч гэсэн нарны гэрэл хангалттай тусч чадвал байгаагаасаа илүү зайтай харагдах боломжтой.

Байгалийн гэрэл ч мөн чухал

3 Тавилгын хөл

Буйдан, ор, ширээ, шүүгээ зэрэг бүх л тавилгууд шалнаас хөндийрсөн буюу тодорхой хэмжээний тулах хөлтэй байх ёстой. Үгүй бол “шалаар нэг” тавилга хөглөрч харагдах болно.

Тавилгын хөл

4 Эмх цэгцтэй байдал

Гутал хувцасаа үргэлж шүүгээндээ хийж байгаарай. Зай багатай газарт эд зүйл хөглөрөх шиг муухай зүйл байхгүй шүү. 

Эмх цэгцтэй байдал

5 Даруухан, дэвсгэр өнгө сонгоорой

Тухайлбал: Цайвар хана, тааз, шал, болон цайвар ягаан, цагаан цэнхэр, бүдэг шаргал зэрэг өнгөтэй тавилгуудын зохицол зайг илүү томруулж харагдуулахаас гадна хоорондын зохицол сайтай байх болно.

Даруухан, дэвсгэр өнгө сонгоорой

6 Гар нэхмэл

Ширээний бүтээлэг, дэрний уут, буйдан, сандалны дэвсгэр зэрэг зүйлсийг гараар нэхсэн байвал өрөөг чимэхээс гадна том харагдуулдаг байна.  

Гар нэхмэл

7 Олон төрлийн зориулалттай тавилга

Зай хураах үүднээс доор нь эд зүйл хадгалах зориулалттай ор, эвхэгддэг буйдан (дэлгэгдээд том ор болдог), дэлгэж, хурааж болдог ширээ гэх мэтчилэн тавилгууд сонгоорой. 

Олон төрлийн зориулалттай тавилга

8 Толь таны зайлшгүй сонголт

Цонхны эсрэг талд толь байрлуулах нь өрөөг зайтай харагдуулах шилдэг арга юм. Хаалга эсвэл хувцасны шүүгээндээ толь байрлуулж бас болно.

Толь таны зайлшгүй сонголт

9 Тавилгануудын тэнцвэр олох

Жишээлбэл: Булангийн буйдан сонговол өрөөний бараг тал нь дүүрчих учраас бусад тавилгуудаа жижигхэн хэмжээтэйг сонговол зохино.

Тавилгануудын тэнцвэр олох

10 Тааз

Тааз хүрсэн номын шүүгээ нь аварга том санагдаж магадгүй ч гэсэн өрөөг илүү зайтай харагдуулдаг байна.

Тааз

11 Хөшиг тогтоогч

Хөшиг тогтоогчоо хананаасаа биш, таазнаасаа өлгөвөл тааз хөшиг хоёрын хооронд жижигхэн зай үлдэж, өрөөг эмх цэгцтэй харагдуулна.

Хөшиг тогтоогч

12 Ханын шүүгээгээ бүү дүүргэ.

Өрөөнийхөө зайг хэмнэхээс гадна шүүгээнийхээ зайг ч бас хэмнэ. Хамгийн доор нь хүнд зузаан ном сэтгүүлээ, дунд талд нь жаазтай зураг, бүр дээд талд нь жижиг бэлэг дурсгалын зүйлс болон лаа тавьж болно.  

Ханын шүүгээгээ бүү дүүргэ.

13 Бүх тавилгаа ханаа дагуулж бүү байрлуул

Буйдан болон ширээгээ өрөөнийхөө тэг дунд нь тавихаас бүү ай. Тав тухтай орчин бүрдүүлэх гэж байгаа болохоос бүжгийн талбай засах гээгүй шүү дээ. 

Бүх тавилгаа ханаа дагуулж бүү байрлуул

14 Ханандаа анхаарлаа хандуулъя

Ханаа нэг буюу түүнээс дээш тод өнгөөр будвал жижиг өрөөнд дутагдаж буй тэр орон зайг мэдэрч болно. 

Ханандаа анхаарлаа хандуулъя

15 Тод өнгөтэй тааз

Жижиг өрөөний тааз цайвар буюу бүр тод өнгөтэй байвал том зайтай харагдана.

Тод өнгөтэй тааз

16 Эрээн шал

Сонин санагдаж байж магадгүй ч энэ бол үнэхээр үр дүнтэй арга. Та итгэхгүй бол гэртээ өөрийн хүссэн өнгө , дүрсээр туршиж болно шүү.

Эрээн шал

17 Тунгалаг тавилга

Шилэн сандал болон бусад тавилга тэр бүрийд боломжийн үнэтэй байхгүй ч, хамгийн түгээмэл нь шилэн ширээ юм. Зочны өрөөндөө сэтгүүлийн болон кофены шилэн ширээ байрлуулвал нэн тохиромжтой.

Тунгалаг тавилга

18 Илүү их гэрэл

Илүү их гэрэлтэй орчинд юмс илүү тод болж, орон зай ч илүү өргөн уудам харагдана. Зөвхөн таазны гэрэл ч биш, суурьтай олон төрлийн дизайнтай гэрлүүд өрөөг чимж өгнө. 

Илүү их гэрэл

19 Урлагийн бүтээл - хамгийн шилдэг засал чимэглэл

Өрөө жижиг байлаа гээд том жаазтай уран зургийг өлгөж болохгүй гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тэгэхээр та өөрийн дуртай уран зураг, баримал зэргийг ханандаа өлгөн, ширээн дээрээ тавьж болно. 

Урлагийн бүтээл - хамгийн шилдэг засал чимэглэл

20 Өндөр хаалга

Өндөр сүрлэг хаалга нь өрөөг илүү тансаг, ер бусын болоод том зайтай харагдуулдаг.

Өндөр хаалга
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9087885/e26/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청