Бичлэгийн тоо 3,329
Самсунг ухаалаг цагны Gear S2 загварыг танилцууллаа
 
                

 

Хамгийн сүүлийн үеийн Samsung Gear ухаалаг цаг нь дугуй загвартай болсон бөгөөд хэрэглэгчиддээ дэвшилтэт, эвтэйхэн, зугаатай хэрэглээг амлаж байна

 

 

Самсунг электроникс компани нь Зүүдэг төхөөрөмжийн төрөлд олон жилийн турш тасралтгүй хийсэн туршилт, хөгжүүлэлтийн үр дүн болгож 2015 оны 9-р сарын 1-ний өдөр Солонгос улсын нийслэл Сөүл хотноо Samsung Gear S2 ухаалаг цагны цоо шинэ загвараа танилцууллаа.

 

 

Samsung Gear S2 нь дугуй хэлбэрийн, эргэдэг дэлгэцтэй, өөрчлөх боломж бүхий өнгө дизайны шийдэлтэйгээр хийгдсэний зэрэгцээ илүү сонирхолтой хэлбэрээр, үр дүнтэй ашиглах олон боломжуудыг өөртөө шингээсэн байна. 

 

Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх үүднээс Samsung Gear S2 загвар хоёр төрөлтэйгээр зах зээлд танилцуулагдаж байгаа бөгөөд эхний хувилбар болох Gear S2 classic нь ямар ч үед зүүж хэрэглэж болох уламжлалт цагны дизайнд дуртай хэрэглэгчдэд зориулагдсан бол Gear S2 нь орчин үеийн, минимал загварт дурлагсдад зориулагджээ.

 

 “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Самсунг Зүүдэг төхөөрөмжүүдийн технологид манлайлагч гэдгээ нотлон харуулж, жижиг хэмжээтэй, ухаалаг төхөөрөмжүүдийн шинэлэг, зоригтой шийдлүүдийг танилцуулсаар ирсэн” хэмээн Самсунг электрониксын Мэдээллийн технологи, Гар утасны хэлтсийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч Жей Кей Шин хэлсэн байна. Мөн тэрээр “Samsung Gear S2 нь Самсунгийн хамгийн дэвшилтэт шинэчлэлийн төлөөлөл юм. Энэ нь өдөр шөнө, албан ажил болон дасгал сургуулилалт гээд ямар ч үед таны хэрэгцээг бүрэн хангахуйц ухаалаг бас хэрэглэхэд сонирхолтой бүтээгдэхүүн болж чадсан” гэжээ.  

 

Ердөө 11.4 мм зузаантай уг ухаалаг цаг таны бугуйнд маш хөнгөн, тав тухтай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ 360х360 нягтрал бүхий (302 ppi) 1.2 инч дугуй дэлгэц нь гайхалтай өнгөний ялгарлыг харуулах нь гарцаагүй. Мөн хамгийн сүүлийн үеийн Tizen OS болон сайжруулсан 1 GHz dual core процессор нь үйлдлийг түргэн хугацаанд, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж өгсөн.

 

Хэрэглэгчид маш хялбараар календарь, цахим шуудан болон бусад мэдээ мэдээллээ шалгахаас гадна чухал и-мэйлүүдээ бугуйнаасаа шууд илгээх боломжтой. Мөн хамгийн анхны e-SIM ашиглан 3G сүлжээнд холбогддог Gear S2-оос сонголт хийх боломжтой болж байгаа юм.  

 

Фитнесс-д зориулсан шинэ функцүүд нь хэрэглэгчдийн эрүүл, идэвхитэй байх хүсэлд урам зориг өгнө. 24 цагийн турш ажиллах тус систем нь өдөр тутмын дасгал хөдөлгөөний үзүүлэлтийг харуулахаас гадна, дохио, мэдээлэл өгч зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг болно.

 

Бас нэгэн гайхалтай шийдэл болгож Samsung Gear S2-т NFC технологи суурилуулсан бөгөөд түүний тусламжтайгаар мобайл төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болсон тул түрийвчинд баяртай гэж хэлэх цаг иржээ. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээг хангах зорилгынхоо хүрээнд машины ухаалаг түлхүүр, орон сууцны түлхүүр мөн төрөл бүрийн алсын удирдлага болгон ашиглах боломжуудыг хүртэл нээж өгсөн.

 

Энэ бүхнийг гүйцэтгэхийн тулд батерейгаа 2-3 өдөр барих чадвартай болсон бөгөөд цэнэглэх шаардлага гарахад утасгүй цэнэглэгч дээрээ түүнийг байрлуулахад л хангалттай.

 

Samsung Gear S2 нь өмнөх загваруудын адил оосрын маш олон төрлийн загварын сонголттойгоор худалдаанд гарч байгаа бөгөөд нэг товч дараад л оосрыг солих боломжтойгоос гадна нүүрний дизайныг тухайн үеийн нөхцөл байдал, өөрийн хэв маягт тохируулан өөрчлөх боломжтойгоор хийгдсэн.

 

Самсунг нь өөрийн нэвтрүүлсэн шинэ технологиудаараа дамжуулан хэрэглэгчдэд өргөн боломжийг бий болгохыг зорьдог тул аппликейшн хөгжүүлэгчидтэй нээлттэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг. Тиймээс маш олон сонирхол татахуйц, өвөрмөц хэрэглээнүүд бий болсоор байна.

 

Samsung Gear S2 загвар нь бараан саарал эх бие болон оосортой, мөн мөнгөлөг эх бие болон цагаан оосортойгоор худалдаанд гарч байгаа бол Gear S2 classic загвар нь хар эх бие болон арьсан оосортойгоор худалдаанд гараад байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авах боломжтой. www.samsungmobilepress.com.

 

Samsung Gear S2 and Gear S2 classic үзүүлэлтүүд:  

 

Дэлгэц

1.2”, Дугариг Super AMOLED, 360x360, 302ppi

AP

Dual core 1.0 GHz

OS

Tizen-д суурилсан

Аудио

Codec: MP3/AAC/AAC+/eAAC+

Format: MP3, M4A, AAC, OGG

Санах ой

Багтаамж: 4GB Дотоод санах ой  /  RAM: 512MB

Онцлог

Харилцаа холбоо:

  • Contacts, Notifications, Messages, Email,
  • Preset text, Voice Input, Emoticons, Keypads

Эрүүл мэнд, фитнесс:

  • S Health, Nike+ Running

Мэдээлэл:

  • Schedule, News, Maps & Navigation, Weather

Медиа:

  • Music Player, Gallery

Бусад:

  • S Voice, Voice Memo, Find My Device, Power Saving Mode,

Safety assistance, Privacy lock

IP68 баталгаажсан ус, тоосны хамгаалалттай

Самсунг үйлчилгээ

Samsung Gear Apps

Холболт

Wi-Fi: 802.11 b/g/n

Bluetooth® 4.1

NFC

Мэдрэгч

Accelerometer, Gyroscope, Heart Rate, Ambient Light, Barometer

Хэмжээс

Gear S2 : 42.3x49.8x11.4mm (47g)

Gear S2 classic : 39.9x43.6x11.4mm (42g)

Батарей

Утасгүй цэнэглэгч

250mAh Li-ion

Дундаж хэрэглээ 2~3 өдөр

 

Samsung Gear S2 3G загварын үзүүлэлтүүд:

 

Дэлгэц

1.2”, Дугариг Super AMOLED, 360x360, 302ppi

AP

Dual core 1.0 GHz

OS

Tizen-д суурилсан

Аудио

Codec: MP3/AAC/AAC+/eAAC+

Format: MP3, M4A, AAC, OGG

Санах ой

Багтаамж: 4GB Дотоод санах ой  /  RAM: 512MB

Features

Харилцаа холбоо:

  • Contacts, Notifications, Messages, Email,
  • Preset text, Voice Input, Emoticons, Keypads

Эрүүл мэнд, фитнесс:

  • S Health, Nike+ Running

Мэдээ мэдээлэл:

  • Schedule, News, Maps & Navigation, Weather

Медиа:

  • Music Player, Gallery

Бусад:

  • S Voice, Voice Memo, Find My Device, Power Saving Mode,
    Safety assistance, Privacy lock

IP68 баталгаажсан ус, тоосны хамгаалалттай

Самсунг үйлчилгээ

Samsung Gear Apps

Холболт

Wi-Fi: 802.11 b/g/n

Bluetooth® 4.1

NFC

Мэдрэгч

Accelerometer, Gyroscope, Heart Rate, Ambient Light, Barometer

Хэмжээс

44.0 x 51.8 x 13.4mm (51g)

Батарей

Утасгүй цэнэглэгч

300mAh Li-ion

Дундаж хэрэглээ 2~3 өдөр

 

* Батарейн үзүүлэлт нь сүлжээний онцлог, холболт, хэрэглээ зэргээс хамааран өөрчлөгдөх боломжтой.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8733846/4f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
2909 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3993
2908 Брэд Питт тайван байна 2015-09-09 4382
2907 Instagram: Хамгийн олон LIKE-тай 10 зураг 2015-09-09 4020
» сунг ухаалаг цагны Gear S2 загварыг танилцууллаа 2015-09-09 3476
2905 9 сарын зурхай 2015-09-08 3496
2904 гайхамшиг гэдэг энэ л байхдаа 2015-09-08 3678
2903 Cheirotonus jansoni Jordan-ыг 200 мянган юаниар худалдаж байсан 2015-09-08 4009
2902 Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай шинэ мэдээлэл олны анхаарлыг татлаа 2015-09-08 3868
2901 Ирина Шейк гэрлэнэ 2015-09-08 3870
2900 Ё.Лхагвасүрэн: Хүсэлт илгээж хуурамч фэйсбүүк хаягаа устгах боломжтой болсон 2015-09-08 3725
2899 Оюутнуудын шаардлагын хариуг хүлээлгэн өглөө 2015-09-04 4184
2898 Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу 2015-09-04 4186
2897 Зөгийн балыг ашиглан цагаан толгойтой батганаасаа салцгаая 2015-09-04 3982
2896 Дэлхийн дуу хөгжмийн зах зээлийг өөрчлөхөд нөлөөлсөн 10 эмэгтэй 2015-09-01 3711
2895 Кобе Брайант тоглох хугацаагаа өөрөө мэднэ 2015-09-01 4029
2894 Мянгаагийн отгон охины зургийг олонд дэлгэлээ 2015-09-01 4290
2893 Усайн Болт Монгол ирнэ 2015-09-01 3899
2892 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ? 2015-08-27 4250
2891 БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайд албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өглөө 2015-08-27 3991
2890 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна 2015-08-27 4119
배너신청
자생병원

배너신청