Бичлэгийн тоо 3,329

Өмнөд Солонгос улс ингэж мөхнө, эсхүл...



Дэлхий мөхөх тухай элдвийн зөгнөлүүд, байгаль экологийн сүйрлээс түрүүлээд хүн төрөлхтөн байхгүй болох магадлал байна. Үүнийг хүн ам зүйн асуудлаар тайлбарлаж болох.

Олон сая хүн амтай ихэнх улс орнууд ийм асуудалтай нүүр тулгарч хэдэн зуун жилийн олон ч үндэстэн байхгүй болох аюул тулгараад байгаа тухай "Бизнес Инсайдер"-т Елена Холодный бичсэн байна.

Ихэнх хөгжингүй орнууд тэр дундаа Япон улс энэ тал дээр тун хүндхэн тоо баримт дагуулдаг. Учир нь 127 сая хүн амтай Япон улсын дийлэнх иргэд нь тэтгэврийн насныхан болсон үржлийн насны залуус цөөрсөн, дээрээс нь тэдэнд гэр бүлийн амьдрал чухаг биш болсон тоо баримтууд энэ үндэстнийг ихээхэн айлгадаг.

Тэгвэл Японоос ч илүү ирээдүйдээ энэ асуудал дээр санаа зовох Азийн бас нэг үндэстэн байгааг "Бизнес Инсайдер" онцолжээ. Энэ бол Өмнөд Солонгос. Наран улстай харьцуулахад дөрөв дахин бага буюу 51 сая хүн амтай. Японтой адил хөгжил дэвшлийн өндөрлөгт гарсан орон тул мөн л ид үржлийн насны эрэгтэй эмэгтэйчүүд нь гэр бүлийн амьдралаас татгалзах болсон аж.

Угаас сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын хүн амын өсөлт огцом буурч байгаа. 2013 онд Өмнөд Солонгосын төрөлтийн хэмжээ хамгийн доод хэмжээндээ хүрч 1,000 хүн тутамд 8.6 төрөлт ногдож байсан нь дэлхийд хоёрт орох тааруу үзүүлэлт байлаа.

Үүн дээр хүн амын дунд хийсэн Засгийн газрын судалгаагаар 9-24 насны эмэгтэйчүүдийн 45.6 хувь нь “гэрлэлт бол амьдралдаа хийх ёстой зүйл” гэж үзсэн байна. Үлдсэн 54.4 хувь нь гэрлэж үр хүүхэдтэй болохоос татгалзсан байгаа юм. Харин эрчүүдийн хувьд үр удмаа үлдээх үзэл 62.9 хувьтай байжээ.

Тэгвэл гэр бүлтэй болохыг хүссэн залуус амьдралдаа 1.187 (1-2 хүүхэд) хүүхэд төрүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь дэлхийд тавдугаарт орох муу үзүүлэлт. Энэ судалгааны дүн Өмнөд Солонгосыг айлгаж эхэлсэн байна.

Судалгааны дүнг үндэслээд одоо нэгэнт буурч эхэлсэн хүн амаа тооцож үзвэл Засгийн газрын судалгаагаар хэрвээ нэг эхэд 1.19 хүүхэд ногдох замаар амьдрал үргэлжилбэл Өмнөд Солонгос гэдэг улс 2750 онд устаж үгүй болно гэжээ. Дэлхийн настай харьцуулбал 700 жил гэдэг бол нүд ирмэхийн зуурт л өнгөрөх хугацаа.

Өнөөдрийн Өмнөд Солонгосын 51 сая хүн ам энэ зууны сүүл гэхэд 20 сая болж буурна. Хоёр дахь том хот Бусан нь 2413 онд алга болж нийслэл Сөүл хот 2505 онд хүнгүй болох гэнэ.

Үүнд Хойд Солонгостой нэгдэх юмуу, эсхүл их хэмжээний цагаачид тус улсад орж ирэн хүн амын төрөлтийг ихэсгэх хувилбарыг оруулаагүй аж. Гэхдээ энэ бол хүн амын өсөлтөд эерэг болон сөрөгөөр нөлөөлөх олон гадаад хүчин зүйлийг тооцоогүй судалгаа юм.

Хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлж болох, энэ улсыг аврах хамгийн том хүчин зүйл бол “холимог үндэсний гэр бүл” буюу хосуудын нэг нь Солонгос, нөгөө нь өөр үндэстэн (ихэвчлэн Хятад, Вьетнам, Филиппин) байх боломж гэнэ.

Тоо баримтаас үзвэл цагаач эхийн төрөлтийн тоо Солонгос эхчүүдээс илүү өндөр үзүүлэлттэй байна. Сүүлийн 7 жилийн дотор сургуулийн насны хүүхдүүдийн дунд “холимог цустай” хүүхдийн тоо долоо дахин өсчээ. Бас Өмнөд Солонгосын “холимог үндэстний гэр бүлийн” тоо 2013-2014 онд 21 хувь өссөн байна. Ийм гэр бүлүүдийг Korean + Asian = Kosian гэж нэрлэдэг нэр томьёо хүртэл бий болжээ.

Kosian-чууд энэ зууны сүүл гэхэд цэвэр Өмнөд Солонгос үндэстний 50 хувийг эзлэх тоо баримт ч үнэндээ солонгосчуудад таатай санагдахгүй байгаа. Гэсэн ч Өмнөд Солонгосчуудын “цэвэр Солонгос цустай” байхыг эрхэмлэх үзэл 2005 онд 80 хувьтай байсан бол 2013 онд 65.8 хувьд хүрч унасан, дээрээс нь тэртэй тэргүй 2060 он гэхэд Өмнөд Солонгост 15 сая цагаач ажиллах хүч хэрэгцээтэй болох гэнэ. Тиймээс сөнөж үгүй болох энэ үндэстний цорын ганц аврал нь өөрсдийн цусыг бусдын цустай нэгтгэх явдал аж.

Гадаадын судлаачдын гайхлыг төрүүлж байгаа нэг явдал бол өмнөд солонгосчууд хүн ам зүйн энэ асуудал дээрээ Хойд Солонгостой нэгдэхтэй холбоотойгоор ямар ч тайлбар, төсөөлөл, судалгаа хийдэггүй явдал гэнэ.

Эндээс үзвэл Өмнөдийнхөн Умардтайгаа хэзээ ч нийлэхгүй гэдэгт гүн бат итгэлтэй байдаг бөгөөд уг нь хойд зүгт амьдардаг цэвэр солонгос цустай жүчхэгийн үзэл, номлолд баригдсан 25 сая иргэдтэйгээ нэгдвэл солонгос гэх энэ үндэстний оршин тогтнох хугацаа нэмэгдэж эсрэгээрээ төрөлт ч өсөх болно хэмээн "Бизнес Инсайдер"-т бичжээ.

Орчуулсан Н.Төгс


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8640319/9a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3317 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청