Башер Отман хэмээх 16 настай охин өнөө цагийн дэлхийн хамгийн залуу сайдаар нэрлэгдэх боллоо. Башер ОтманПалестины Дотоод хэргийн сайдын албан тушаалд тун саяхан томилогдсон байна. Залуу бүсгүй Отман бүс нутагтаа хамгийн боловсролтой эмэгтэй бөгөөд наснаасаа урьтаж сургуулиа төгсжээ.
Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулж амжжээ. Түүнийг ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүн хэмээн төрөлх Аллар хотынхон нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа. Палестины улстөрчдийн үзэж буйгаар түүнийг ирээдүйтэй шилдэг, залуу улс төрч болно хэмээж байна.
Гэвч түүнийг заналхийлэгч арабын үндэсэрхэг үзэлтнүүд нэмэгдсээр байгаа гэнэ. Түүний аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр 20 гаруй зэвсэглэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг аж.
Палестинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх залуухан, хүчирхэг улс төрч бий болсонд нутгийн иргэд баяртай байгаа аж.