Бичлэгийн тоо 3,329


 

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон гэнэ. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн гэмтэлтэй хэсгийг яаралтай засварлах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан цагаас хойш шинэчлэгдээгүй зарим байгууламжуудад цооролт үүсэж, цооролтын хэмжээ ихэссээр байгаа аж.

 

Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах гэнэ. Засварын ажлыг гурав хоногт багтаан хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн хоёр сонголт хийхэд хүрсэн байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болжээ.

 

Засварын ажлыг УСУГ-аас 40 орчим сая төгрөг гарган хийх юм байна. Хэрвээ гурав хоногтоо амжуулж л хийхгүй бол бороо шорооны улирал эхэлж байгаатай холбогдуулан хөрсний ус, гадаргуугийн ус орж ирнэ. Тэгэхээр энэ аэротенк маань ачааллаа дийлэхгүй болно хэмээн албаныхан хэллээ. Аэротенкууд нь 1979 он 80 аад оны эхээр баригдсан байна. Энэ олон жилийн хугацаанд бетон байгууламжууд нь улам бүр муудаж байгаа тул яаралтай асвар хийх гэж байгаа аж.

 

Уг нь шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэж Засгийн газарт хандаж байсан гэнэ. Гэтэл өнөөг хүртэл тэд чимээгүй л байгаа сурагтай. 280-300 орчим сая төгрөг байвал шинэ цэвэрлэх байгууламж барих бүрэн боломжтой юм байна. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Туул гол руу бохир усаа урсгах талаар ийнхүү хэллээ “Байгаль орчин бохирдоно. Уг нь Байгаль орчны хууль, Усны тухай хуулиар ариутгах татуургын шугам сүлжээгээр хотын бохирыг цэвэрлээд Туул гол руу нийлүүлэх хуультай. Тэрийгээ хийж чадахгүй одоо хууль зөрчих гэж байна. Тийм учраас ард түмэнд зөвөөр ойлгуулаарай гэж хэвлэлийнхнээс тусламж авч байгаа юм. Байдал газар дээрээ ямар байгааг хэвлэлийнхэнд харуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй байна” гэсэн юм.

 

Г.Мягмарсүх


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8597474/64a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
» Бохир усаа Туул гол руу урсгана 2015-05-28 2525
588 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 2015-05-29 2646
587 Стресс тайлах 6 арга 2015-05-29 2857
586 Хэт халууны улмаас зам хайлж байна 2015-05-29 2859
585 Фэйсбүүкд тоглоомын саналыг блок хийх арга 2015-06-01 2657
584 Шивэрнээс салах энгийн 8 арга 2015-06-01 2690
583 Т.Санчир Флиппин улсын PBA-тай хийсэн гэрээ цуцалжээ 2015-06-01 2483
582 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-06-03 2535
581 Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ 2015-06-03 2663
580 Талбай нь жижгэрч, тоглоом нь ч цөөрсөн парк 2015-06-03 2236
579 ”МЮ” Варан, Бэйл нарт 150 саяыг санал болгов 2015-06-04 2635
578 Ам.доллар 1883 төгрөгтэй байна 2015-06-04 2367
577 “Үнэгүй дуулж өгье” гэсэн М.Нарагийн хүсэлтийг урлагийнхан ихэд дэмжив 2015-06-04 2719
576 6-р сарын 5 13 цаг 15 минут "Алтан мужийн дайчид" цувралыг тэргүүлж эхэллээ 2015-06-05 2263
575 “Лос Анжелес Лэйкерс” хамгийн олон удаа шигшээд үлджээ 2015-06-05 2406
574 Монголчууд эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ 2015-06-05 2464
573 Монголчууд эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ 2015-06-05 2556
572 Сэвх, нөсөө, сорви арилгах найман арга 2015-06-08 2655
571 Жорж болон бяцхан гүнж Шарлот нарын зургийг нийтэд дэлгэлээ 2015-06-08 2506
570 Амархан турах “зальтай” аргууд 2015-06-08 2895
배너신청
자생병원

배너신청