Бичлэгийн тоо 3,329
Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч

Дэлхийн II дайны до­могт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Хаал­ганы цаана дай­сан” нэртэй кино бий. Түүнд ЗХУ болон нацист Германы мэргэн буучдын амь өрссөн ту­лааныг харуулдаг. Тэгвэл Василий Зайцеваас ду­тахгүй нацист офице­руудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.

Тэрээр Улаан армид 1942 оноос эхлэн тулал­даж, Баруун-Умард фронтын 27 дугаар армийн мэргэн бууч байхдаа тухайн оны тавдугаар са­раас аравдугаар сарын хооронд дайсны 262 офицерийг устган ЗХУ-ын Баатар болж байжээ. Тэрээр Василий Зай­цевын адил эсрэг талын мэргэн буучидтай халз тулаан цөөнгүй хийсэн бөгөөд Германы 30 мэргэн буучийг устгасан нэгэн. Домогт эмэгтэй мэргэн бууч Людмила Павлю­ченко л түүнээс олон буюу 36 нацист мэргэн буучийг тонилгосон гэдэг.

Буриадын Тагархай тосгонд 1905 оны тав­дугаар сарын 2-нд төрсөн тэрээр хар багаасаа тайгад өвөөгөө даган ан хийж явсан аж. Дуу цөөнтэй тэрээр цөс ихтэй, зоригтой дайчин байжээ. 1942 оны дөрөвдүгээр сарын 1-нд салааны дарга Негодяев түүнд дайсны пулемётын тасгийг устгах даалгавар өгчээ. Жамбал дайсны хүчтэй галыг ганцаараа сөрөн урагшилж, пуле­мётын тасгийг нэгд нэ­гэнгүй хараа оноондоо аван устгаж хэн болохоо анх харуулсан гэдэг.

Мөн оны дөрөвдүгээр сард түүний алба хааж байсан батальон дайсны дав­шилтыг тэсэлгүй ухарч эхлэхэд “Ухрах тушаал өгөөгүй байхад зугтсан хэн бүхнийг би өөрийн гараараа хөнөөнө шүү” гэж хашгиран тулж ирсэн нацистуудыг тасгийн пуле­мётоор буудаж байжээ. Германууд ийм хүчтэй эсэргүүцэлтэй тул­гарна гэж бодоогүй байсан тул гэдрэг ухарсан гэдэг. Энэ тухай тулалдааны үед шар­хадсан батальоны за­хирагч нь хожмоо дурссан байдаг.

Улмаар Жамбал фронтын дээд удирдлагын тусгай даалгаврыг удаа дараа амжилттай бие­лүүлэн ЗХУ-ын офи­церуудыг устгаж байсан сөрөг талын мэргэн буу­чидтай халз тулан ямагт дийлж явжээ. Тайгын ха­шир анчин тэрээр дайс­наасаа өөрийгөө далдлан тулж очоод ганцхан сумаар устгадаг мэргэн бууч байсан аж.

ЗХУ-ын нэрт сэтгүүлч Илья Эренбург түүний тухай “Төрөлх Байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” гарчигтай нийтлэл бичиж түүнийг Москвагийн даалгавраар алдаршуулж байсан гэдэг.

Герман офицеруудын эрлэг явсан тэрээр дайныг эсэн мэнд туулж төрөлх Буриаддаа нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1961 онд нас баржээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8576164/30e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 2015-05-11 3335
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 2015-05-11 2551
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 2015-05-11 2482
» Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 2015-05-10 2392
2705 Умард Солонгос пуужин харважээ 2015-05-10 2306
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 2015-05-10 2256
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 2015-05-10 2366
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 2015-05-07 2448
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 2015-05-04 2276
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 2015-05-04 2572
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 2015-05-01 2311
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 2015-05-01 2488
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 2015-05-01 2501
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2219
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 2015-04-30 2383
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 2015-04-29 2315
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 2015-04-29 2286
배너신청
자생병원

배너신청