Бичлэгийн тоо 3,329

60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад туйлын хүндрэлтэй байгаа юм.

Одоогийн байдлаар хохиролын хэмжээг албан ёсоор тогтоож амжаагүй байгаа аж. Эх сурвалжийн өгч буй албан бус мэдээллээр Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь түймэрт өртжээ. Мөн 60 орчим айл түймэрт өртсөн, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж. 7 бүл зөгийн аж ахуй, найман “Норд Бенз” машин, нэг “Хово” маркын машин, нэг GAZ51 машин, 50 гаруй өвөлжөө, хаваржаа болон гурван мотоцикль түймэрт шатжээ.

Одоогийн байдлаар онцгой байдлын  160 гаруй ажилтан,цэргийн гурван анги, нутгийн 210 гаруй иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчлаж магадгүй байгаа юм байна. Хамгийн сүүлд зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрээр 338 дугаар ангиас 120 хүнтэй багийг түймрийн голомт руу шуурхай дуудаад байгаа гэнэ.

Ийнхүү байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа тус сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн данс -Хаан банк: 5021508978, холбоо барих утас нь 99057577, 96047577 юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8549195/61c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3317 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청