Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ
Уншсан 2843 vote 0 2015.03.27 13:12:06Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ Энэ сарын 24-нд Германын Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн нисэж явахдаа Францын Альпийн нуруунд осолдож хөлгийн тавцанд байсан 150 орчим иргэд бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөрдөгчид онгоцны эхний хар хайрцгийг олсон ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл осол болох үед A320 онгоцны нисгэгчдийн нэг нь бүхээгт байгаагүйг нэрээ нууцалсан мөрдөгч баталжээ. Аврах албаныхан өдгөө онгоцны хоёр дахь хар хайрцгийг эрж хайх ажилд ханцуй шамлаад байгаа юм. Хар хайрцагт бичигдснээр бүхээгээс гарсан байсан нисгэгч ослын өмнөхөн хаалгыг хүчтэй тогшиж дотор нэвтрэхийг хүссэн байна. Харамсалтай нь тэр хаалгыг хичнээн хүчтэй тогшоод ч хэн ч хаалгыг нээгээгүй гэдгийг ч мөрдөгчид хэлээд байна. Өөрөөр хэлбэл дотор байсан нисгэгч тодорхой бус шалтгаанаар хаалгаа нээж өгөөгүй байна. Финляндын шинжээчид мөн бүхээгт үлдсэн нисгэгчийг ухаан алдсан байж магадгүй гэж үзэж байгаа юм. Осол болсны маргааш шинжээчид мөн хар хайрцгаас хийсэн дүгнэлтээр онгоц доошилсон зам нь автомат жолоодлого нь залгагдсан байсныг харуулж байна гэж тэд мэдээлжээ. Жерманвингсийн толгой компани болох Луфтхансагийн мэдээлж байгаагаар 2011 оны 9 дүгээр сарын 11-нд онгоц барьцаалсан халдлагын дараа бүх онгоцны жолоодлогын бүхээгийн хаалгыг гаднаасаа онгойдоггүй байраах шийдвэрлэсэн юм байна. Хэргийн газар Франц, Герман, испани улсуудын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлжээ. “Lufthansа” нислэгийн компанийн Ерөнхий захирал Карстен Шпор мэдэгдсэнээр Францад осолд орсон “Lufthansа” компанийн А320 онгоц Испани руу нисэхийн өмнө Дюссельдорф хотноо бүтэн өдрийн турш засвар хийж өнжсөн байна. Онгоцны дугуйн хавхалгад гарсан гэмтлийг засахын тулд Дюссельдорфод удсан нь үнэн ч энэхүү засвар нь гарсан осолтой ямар ч холбоогүй гэдгийг “Lufthansа” компаниас онцолж байна. Нисэхийн салбарын шинжээчид онгоц сүйрэх үед хоёр нисгэгч нь учир битүүлэг шалтгааны улмаас онгоцыг удирдах чадваргүй байсан гэдгийг хар хайрцагны дүгнэлт гарахаас ч өмнө таамаглаж байсан юм. Хэдийгээр онгоц 8 минутын хугацаанд холбоо тасран огцом унаж сүйрсэн ч туршлалагатай нисгэгчдын хувьд энэ нь хангалттай урт хугацаа байсан учраас гадны ямар нэгэн нөлөө байж болзошгүй ч гэж таамаглах хүмүүс байна. Онгоц сүйрэх үеэр түүнд 150 орчим хүн явсан юм. Тэдний 72 нь германчууд, 51 нь исданичууд мөн АНУ, Австрали, Аргентин, Иран, Венесуэла, Колумби, Мексик, Япон, Израиль, Дани, Нидерланд, Бельги, Казахстаны иргэд байсан ч харамсалтай нь бүгд амь үрэгдсэн байна. мөн Германы дунд сургуулийн нэг ангийн 16 сурагч хоёр багшийнхаа хамт онгоцонд байсан юм. Онгоц дэлбэрэх явцдаа 4 гегтар газарт сэг хаясан учраас хохирогчдыг танихад их хэмжээний асуудал тулгараад байгаа юм. Шинжээчид ДНК-гийн шилжилгээ явуулж хүмүүсийн цогцсыг танин ар гэрийнхэнд нь өгнө гэдгээ мэдэгджээ. Б.Сондор |