Бичлэгийн тоо 3,329

Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ

Энэ сарын 24-нд Германын Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн нисэж явахдаа Францын Альпийн нуруунд осолдож хөлгийн тавцанд байсан 150 орчим иргэд бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Мөрдөгчид онгоцны эхний хар хайрцгийг олсон ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл осол болох үед A320 онгоцны нисгэгчдийн нэг нь бүхээгт байгаагүйг нэрээ нууцалсан мөрдөгч баталжээ.

Аврах албаныхан өдгөө онгоцны хоёр дахь хар хайрцгийг эрж хайх ажилд ханцуй шамлаад байгаа юм. Хар хайрцагт бичигдснээр бүхээгээс гарсан байсан нисгэгч ослын өмнөхөн хаалгыг хүчтэй тогшиж дотор нэвтрэхийг хүссэн байна.

Харамсалтай нь тэр хаалгыг хичнээн хүчтэй тогшоод ч хэн ч хаалгыг нээгээгүй гэдгийг ч мөрдөгчид хэлээд байна. Өөрөөр хэлбэл дотор байсан нисгэгч тодорхой бус шалтгаанаар хаалгаа нээж өгөөгүй байна. Финляндын шинжээчид мөн бүхээгт үлдсэн нисгэгчийг ухаан алдсан байж магадгүй гэж үзэж байгаа юм.

Осол болсны маргааш шинжээчид мөн хар хайрцгаас хийсэн дүгнэлтээр онгоц доошилсон зам нь автомат  жолоодлого нь залгагдсан байсныг харуулж байна гэж тэд мэдээлжээ. Жерманвингсийн толгой компани болох Луфтхансагийн мэдээлж байгаагаар 2011 оны 9 дүгээр сарын 11-нд онгоц барьцаалсан халдлагын дараа бүх онгоцны жолоодлогын бүхээгийн хаалгыг гаднаасаа онгойдоггүй байраах шийдвэрлэсэн юм байна.

Хэргийн газар Франц, Герман, испани улсуудын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлжээ. “Lufthansа” нислэгийн компанийн Ерөнхий захирал Карстен Шпор мэдэгдсэнээр Францад осолд орсон “Lufthansа” компанийн А320 онгоц Испани руу нисэхийн өмнө Дюссельдорф хотноо бүтэн өдрийн турш засвар хийж өнжсөн байна.

Онгоцны дугуйн хавхалгад гарсан гэмтлийг засахын тулд Дюссельдорфод удсан нь үнэн ч энэхүү засвар нь гарсан осолтой ямар ч холбоогүй гэдгийг “Lufthansа” компаниас онцолж байна. Нисэхийн салбарын шинжээчид онгоц сүйрэх үед хоёр нисгэгч нь учир битүүлэг шалтгааны улмаас онгоцыг удирдах чадваргүй байсан гэдгийг хар хайрцагны дүгнэлт гарахаас ч өмнө таамаглаж байсан юм.

Хэдийгээр онгоц 8 минутын хугацаанд холбоо тасран огцом унаж сүйрсэн ч туршлалагатай нисгэгчдын хувьд энэ нь хангалттай урт хугацаа байсан учраас гадны ямар нэгэн нөлөө байж болзошгүй ч гэж таамаглах хүмүүс байна.

Онгоц сүйрэх үеэр түүнд 150 орчим хүн явсан юм.

Тэдний 72 нь германчууд, 51 нь исданичууд мөн АНУ, Австрали, Аргентин, Иран, Венесуэла, Колумби, Мексик, Япон, Израиль, Дани, Нидерланд, Бельги, Казахстаны иргэд байсан ч харамсалтай нь бүгд амь үрэгдсэн байна. мөн Германы дунд сургуулийн нэг ангийн 16 сурагч хоёр багшийнхаа хамт онгоцонд байсан юм.

Онгоц дэлбэрэх явцдаа 4 гегтар газарт сэг хаясан учраас хохирогчдыг танихад их хэмжээний асуудал тулгараад байгаа юм.

Шинжээчид ДНК-гийн шилжилгээ явуулж хүмүүсийн цогцсыг танин ар гэрийнхэнд нь өгнө гэдгээ мэдэгджээ.

Б.Сондор

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8524188/7ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청