Ингээд тэд 2014 оны 4 сараас блогоо хөтөлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Америкийн нэлээн олон брэндүүд болон хувийн загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилласан байна. Тэдгээрээс жишээ дурдвал: "American eagle outfitters", "Dockers", "Jonhston and Murphy", "Nordstrom", "MVMT Watches", "Bonobos", "David Fin Ties", "Sheinside" гэх мэт.
Мөн тэд олон улсын GQ сэтгүүлийн "Хамгийн загварлаг уншигчид" буланд 3 удаа шалгарсан байна. Залуус цаашдаа өшөө олон брэндүүдтэй хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд улмаар өөрсдийн гэсэн нэрийн брэндийг гаргахыг зорилго болгосон талаар бидэндтэй ярьсан юм.
Мөн тэд хэлэхдээ, "Манай www.nxstyle.me блогийг ихэвчлэн гадны орны хэрэглэгчид уншдаг тул, бид Монголчууддаа танил болгож, мөн үндэснийхээ брэндүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна" -хэмээн залуус санал бодлоо хувцаалцсан юм.