Бичлэгийн тоо 3,329
18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа

БСНУ-д болсон К-Поп Дэлхийн наадмаас 10 сарын 21 нд Монгол улсаа төлөөлөн оролцсон 18 настай МУИС оюутан Б.Очирбат олон улсын дууны тэмцээнд 3-р байр эзлэн "Best Performance" гэсэн тусгай шагнал хүртээд ирсэн билээ.

K-Pop World Festival буюу К-Поп Дэлхийн наадам жил бүр зохион байгуулагддаг бөгөөд уг наадмын арга хэмжээг Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг байна. 

Жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээн болохоос өмнө хэд хэдэн урьдчилсан шат дараалсан шалгаруулалт явагддаг бөгөөд К-ПОП төгсгөлийн шатны шалгаруулалтанд оролцохоор БНСУ-н Чангвон хотод тэмцээний эцсийн шатанд оролцдог ажээ.
Б.Очирбат энэ жилийн Монголд болсон анхан шатны уралдаанд оролцон гранпри шагнал авч улмаар түрүү авсан бичлэгээ БНСУ-н KBS ТВ-д явуулснаар 70 орчим улсаас шалгаран гранпри авсан 140 хүний бичлэгээс шилдэг 15 нэгээр шалгарч Чангвон хотод уригдан шилдгүүдийн шилдэг болохоор тэмцээнээ үргэлжлүүлсэн аж.

 Авьяаслаг Б.Очирбат хүүгээс хэдэн асуулт асууж сэтгэлийн үгийг нь сонслоо.

- Сайн байна уу? Юуны түрүүнд Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцоод шагналт байранд орсонд баяр хүргэе!

Очирбат: Баярлалаа.

- Ямар дуу дуулсан бэ? Стадион дүүрэн хүнтэй тэрхүү агшны сэтгэлийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

Очирбат: Сүүлийн шалгаруулалтанд би Roy Kim-moon of Seoul гэдэг дуугаар ая барьсан. Стадион дүүрэн 40000 хүний өөдөөс К-Поп -н ододтой цуг дуулахад бахдам сайхан байсан. Миний хувьд анх удаа тийм том тайзан дээр гарч, дуулж үзсэн болохоор сандарч байсан ч өөрөөрөө болон Монгол улсаа төлөөлөн дуулж байгаадаа маш их бахархаж байсан.

Дахин олон дуугаар ая дуугаа өргөн барьж Монгол ард түмнээ баярлуулж яваарай! Амжилт хүсье!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8357043/010/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
» 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청