Бичлэгийн тоо 3,329

Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач

Манай улс спортын топ төрлүүддээ л өдийг хүртэл анхаарал тавьж, хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Топ гэгдэг төрлүүд нь харамсалтай нь цөөхөн. Яах аргагүй бөхийн орон гэдэг утгаараа жүдо, чөлөөт хоёртоо тун сайн анхаарч байгаа. Сүүлийн жилүүдэд манай тамирчдын амжилт нэмэгдэж, Олимпийн анхны алтан медалийг жүдогийн тамирчин хүртсэн. Мөн бокс, буудлага топ дөрөвт багтана. Монголын ширэн бээлийтнүүд сүүлийн хэдэн жилд дэлхийд данстай болж, Олимпийн наадмаас алтан медаль хүртэл авчирсан. Хоёр олимп дараалан хоёр медаль хүртсэн амжилтыг нь дурьдахад л ямархуу чансаатай байгааг нь харж болно.

Буудлагынхан ч ялгаагүй. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль авчирсан гэдгээрээ буудлагын тамирчдын нэр хүндийг өндөрт өргөсөн. Тиймээс энэ спортын төрлүүдэд хүч, хөрөнгө мөнгө хаяж анхаарахгүй гээд ч яах билээ.  Тэгж байж монголчууд  тив, дэлхий, цаашлаад Олимпийн наадмаас  медаль хүртэж, бөмбөрцөгт  улсынхаа нэрийг гаргаж байгаа. Цаашид ч энэ янзаараа л явна. Гэхдээ манай улс нэг үеэ бодвол хөгжиж байна. Хүн амын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж, гурван сая руу дөхлөө. 

Тэр утгаараа топ дөрвөөс бусад спортын төрлүүд хөгжиж эхэллээ. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей  гээд багийн спортоор ч амжилт гаргаж эхэлсэн. Өвлийн спортын төрлүүд ч хөгжлийн шат руугаа орлоо. Мөн хүндийн өргөлт, уран гимнастик,  пауэрлифтинг гээд дурьдаад байвал маш олон спортын төрлөөр манай тамирчид тив, дэлхийн амжилт гаргаж эхлээд байна.  Гэвч төр засгаас тоож авч хэлэлцэж байгаа ч юм алга. Тухайн спортын төрөлдөө сэтгэл зүрхээ зориулсан хэдэн хүмүүс л хөгжүүлэх гээд зүтгээд байна. Ер нь ч тэгж байж л хөгждөг байх. Гэхдээ одоо эхнээс нь зарим нэг спортын төрлийг төрөөс дэмжмээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлчээр Оросын нийслэл Москва хотноо пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.  

Энэ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, олон ч медаль авсан. Зарим нэг жинд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.  Гэтэл тэднийг тоож байгаа сайд дарга гэж алга. Олимпийн бус спортын төрөл гэдэг утгаараа ач холбогдол өгөхгүй, шоовдорлоод байгаа бололтой юм. Гэтэл энэ спортын төрөл 2016 оны Олимпийн наадамд үзүүлэх тоглолтоор орох гэж байна. Цаашлаад 2020 он гэхэд Олимпийн төрөл ч болох найдлага байгаа.  

Дэлхийн аварга болоод, рекорд шинэчлээд ирсэн тамирчинд гавьяат өгдөггүй юм гэхэд ядаж л шагнаад урамшуулчих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр төрөөс Олимпийн наадамд, дэлхийн аваргаас медаль хүртвэл мөнгөн шагнал өгч байгаа. Мөн сар бүр цалин урамшуулал олгож эхэлсэн.  Гэхдээ өнөөх л топ дөрвөн спортын тамирчдыг л дэмжээд байна. 

Гэтэл олимпийн бус спортын төрлөөр өч төчнөөн амжилт гаргаад, эрх орныхоо нэрийг дуурсгаад явж байгаа тамирчдад багахан ч болов шагнал урамшуулал өгчихөд ер нь яадаг юм. Зөвхөн шагнал урамшилдаа ч биш. Өвлийн спортын төрлүүдэд ч анхаарахгүй байна. Битүү ордон барих асуудлыг өнө удаан ярьж байгаа ч ажил хэрэг болсон юм алга. Ердөө л хэдхэн ам.метр газар шийдээд өгчихгүй шоовдорлоод байгаа шүү дээ.  Одоо энэ мэт хүнийрхүү зангаа хаяж, бусад спортын төрлүүддээ багахан хөрөнгө мөнгө зарцуулбал яасан юм бэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8287450/caa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
2269 Хольж идэж болохгvй хvнсний зvйлс 2014-09-21 2296
2268 Азийн наадмын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ 2014-09-21 2651
2267 Амралтын өдөр ханатлаа унтсан ч ядаргаа арилдаггүй 2014-09-20 2462
2266 "Зүрхээр наадагч" 107 саяын ашиг орлогоороо тэргүүлж байна 2014-09-20 2683
2265 Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа 2014-09-20 2430
2264 Хайртад чинь таалагдах гэр 2014-09-19 2931
2263 Жастин Бибер, Селена Гомез, нар хүүхэдтэй болжээ 2014-09-19 3116
2262 Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэв 2014-09-19 2430
2261 Монгол Улсын төрийн далбаа Инчеоны тэнгэрт мандлаа 2014-09-18 2682
2260 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
2259 Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
2258 Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
2257 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
2256 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
2255 Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
2254 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
2253 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
2252 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
» Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
2250 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
배너신청
자생병원

배너신청