Бичлэгийн тоо 3,329
Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо
Өнөөдөр 13 цаг 2 минут
Манай сайттай гэрээтэй ажилладаг “Маш нууц” сонины мэдээ, материалыг Agshin.mn гэх эрхэлж буй эзэн нь тодорхойгүй, утас нь холбогдох боломжгүй сайт өөрийн мэдээ мэт авч тавьж байгаад эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Цаашид иймэрхүү увайгүй үйлдэл гаргахгүй байхыг Agshin.mn сайтын эрхлэгчид анхааруулж байна! 


Одоогоос бараг л хагас жилийн өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Bank of China-гийн тө­лөө­лөгчийн газар нь улам газар авч, удахгүй анхны салбар нь Монголд байгуулагдана гэсэн яриа гарч байлаа. Гэтэл Монголбанк болон Засгийн газрын зүгээс ийм асуудал манайд орж ирээгүй гэсэн хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн билээ. Харин сар гаруйн өмнө дөрвөн контейнер офисын тавилга сэлт Bank of China-гийн төлөөлөгчийн газрын нэр дээр орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн нь аргагүй л үйл ажиллагаа нь тэлж, банкны салбар нээгдэх гэж байна уу даа гэсэн хардлагыг төрүүлэв. Дээрх хардлага бор шувуу болон хаа сайгүй нисч байсан ч Хятадын дарга Си Жиньпины айлчлалын дараа улам бүр идэвхжиж, тун удахгүй Засгийн газарт уг асуудлыг тавих гэж байгаа ажээ.
    
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд Монголд суугаа Хятад Улсын Элчин сайд Ван Шаолун Си даргыг ирэхээс өмнө өгсөн ярилцлагадаа “Манай улс өөрийн банкны салбарыг Монголд нээх талаар төр, засгийн удирд­лагуудаас хүссэн. Хятадын Засгийн газрын хувьд үүнийг дэмжиж байгаа. Тиймээс одоо Монголын тал л нааштай шийдвэр гар­гахыг бид хүлээж байна” гэж хэлж байсан нь өнөөдөр биеллээ олох гэж байна. Мэдээж хэрэг их хэмжээний эргэлттэй, хүү багатай гадаадын зээл орж ирэх нь манай улсад ашигтай. Гэвч Bank of China-гийн үйлчлүүлэгчид нь нөгөө л нэг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид бус харин цөөн тооны томоохон компаниуд байх нь тодорхой юм. 
    
Наад зах нь УИХ-ын ги­шүүн Х.Чойжилсүрэнгээр овоглодог “Хурд” групп гэхэд дангаараа Худалдаа хөгжлийн банкны нийт хүүгийн 10-20 хувийг эзэл­дэг гээд бодоход энэ мэт татварын 90 орчим хувийг бүрдүүлдэг үндэсний то­моо­хон компаниуд Bank of China-гаас Хятадад хайр­тайдаа бус харин бизнесээ өргөжүүлэхийн тулд бага хүүтэй гэдгээр нь хошуурах нь мэдээж юм. Гэтэл үүний цаана эргэлтийн хөрөнгөгүйгээс болж зогссон уул уурхайн томоохон компаниуд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тус­гай зөвшөөрөл, орд газраа барьцаалж, улмаар өр зээлээ төлж чадахгүйд хүрвэл Монголын газар нутгийг эдийн засгийн ар­гаар урд хөршдөө “бэлэг­лэх” боломж нөхцөл бүр­дэж байна. Энэ бүхнийг Үндэсний аюулгүй байд­лын гишүүд бүрэн дүү­рэн ухаарч байгаа хэ­дий ч эдийн засаг нь сульд­сан эх орноо аврахын тулд уг алхамыг хийхээс өөр аргагүйд хүрчээ. Нө­гөө­тэйгүүр, Монголын арил­жааны банкууд өнөө­дөр тун хүнд байдалд орохоо мэдэрч, дээр доргүй шор­гоолж шиг сандралдаж, Засгийн газрын гишүүдийг лоббидож эхэлжээ. 
   
- See more at: http://www.wikimon.mn/content/56532.shtml#sthash.e0hkrM7T.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8275752/123/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청